x

“Таймс-Сквер дэх үнсэлт” зургийн түүх

Америкийн гэрэл зурагчин Альфред Эйзенштадтын авсан энэ гайхамшигт зураг манай гаригийн шинэ эрин үеийн эхлэлийг илтгэснээрээ дэлхий нийтийн анхаарлыг татсан хэн бүхний мэдэх бүтээл болж мөнхөрсөн юм.

Японтой хийсэн дайнд АНУ ялж Дэлхийн хоёрдугаар дайн бүрмөсөн дууссан өдөр Таймс-Сквер гудамжинд авсан энэ зурагт гэрэл зурагчин эхлээд нэр өгөөгүйгээс өнгөрсөн хугацаанд янз бүрээр л нэрлэж иржээ. Хэвлэл бүр л өөр өөрийнхөөрөө “Японыг ялсан өдөр Таймс-Скверт”, “Ялалтын өдөр” юм уу, зүгээр л “Үнсэлт” гэж байсан бол гэрэл зурагчин “Үг дуугүй бууж өгсөн өдөр” гэж нэрлэж байжээ.

1945 оны наймдугаар сарын 14-нд Нью-Йоркийн төвд авсан энэ зураг дээр дайн дууссаныг сонссон залуус гудамжинд гаран баярлаж хөөрч байхад нэг усан цэрэг танихгүй нэгэн сувилагч бүсгүйг аз жаргалтайгаар үнсч байгаа нь гарчээ.

Тэр өдөр хөөрч баяссан олныг ажиглан зураг авч байсан Life сэтгүүлийн гэрэл зургийн сурвалжлагч Альфред Эйзенштадт амжиж энэ дүрсийг хальсандаа буулган автал залуу усан цэрэг ч цааш явж одсон байна. Гэрэл зурагчин хөөрсөн олны дундаас усан цэрэг, сувилагч хоёрын нэрийг ч асууж амжаагүй байна. Зургаан жил үргэлжилсэн цуст дайн өндөрлөсөн тэр өдөр ялалтад сэтгэл нь хөөрсөн хоёр сая гаруй хүн Таймс-Скверт цуглан зугаалж байсан гэдэг.

Ингээд зургийн гол баатрууд хэн болох нь олон жилийн турш мэдэгдэхгүй байсан ч гэрэл зураг эзнээ алдаршуулж чадсан байна. Тэнгисийн цэргийн флотын гэрэл зурагчин Виктор Йоргенсон бас яг ийм зураг дарсан байдаг ч тэр нь Эйзенштадтын зураг шиг гэрэл сүүдэр, орон зай, дүрслэлгүйгээс нэг их нэрд гараагүй өнгөрчээ.

Ялалтын баяраас долоо хоногийн дараа Life сэтгүүл гэрэл зургийг нийтэлснээр Эйзенштадтын зураг Америк даяар түгэх нь тэр. Энэ алдарт зургийг сэтгүүл бүтэн нүүрэнд тавьсан нь “Үнсэлт” нэрээр дэлхий дахинаа тархжээ.

1970-аад онд Life сэтгүүлийн редакцид энэ зураг дээр гарсан бүсгүй бол би, тохиолдлоор энэ зурагт орсон юм гэсэн захидал Эдит Шейн гэгчээс ирсэн байна. Харин усан цэргийн нүүр царай тод биш учраас хэн болохыг нь тодорхойлоход нэлээн хэцүү байжээ. Олон жилийн хугацаанд ре­дакцид 10 гаруй хүн ирж өөрийгөө тэр усан цэрэг гэсэн ч биш л байлаа. Усан цэргийг олоход Эдит Шейн тусалсан байна. Бүсгүй өөрийгөө тэр усан цэрэг гээд байгаа хүн бүрээс “Намайг үнссэнийхээ дараа өөрөө юу гэж хэлсэн бэ” гэж асуужээ.

Тэдний зарим нь бүсгүйн утасны дугаарыг асуусан гэсэн бол нөгөө нь уулзахыг санал болгосон гэж ярьжээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ усан цэрэг юу ч хэлэлгүйгээр л бүсгүйг үнсчихээд яваад өгсөн юм байна.

Ингээд гэрэл зураг дээрх усан цэрэг хэн болохыг өнөө болтол тогтоож чадаагүй ч Эдит Шейнийхээр бол Карл Мускарелло л хамгийн бодитой хувилбар болж үлджээ.

Үүнээс гадна энэ зураг дээр усан цэрэг Жорж Мендос, Гленн Макдаффи байгаа гэсэн хамгийн магадлалтай нэр дэвшигч бас бий. Шүүхийн шинжээчид энэ бол үнэхээр Макдаффи байжээ гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Өөр нэг ахмад дайчин Жорж Мендос ч энэ зураг дээрх усан цэрэг бол би гэдэг. Мендос ялалтын тухай дуулсан тэр түүхэн өдөр хожим нь эхнэр нь болсон өөр нэг сувилагч Рита Петритэй зугаалж явсан гэж дурссан байна. Харин Мендосын үнссэн сувилагч нь Грета Циммер Фридман гэдэг бүсгүй байсан гэдэг.

Өнөөдөр Нью-Йоркийн Таймс-Скверт яг энэ зургийг авсан газраас холгүй энэ гэрэл зураг дээр дүрслэгдсэн үйл явдлыг баримал болгон мөнхөлсөн байдаг. Баримлын нээлтэд сувилагч байсан Эдит Шейн оролцож, баримлыг бүтээсэн цагаан бүтээлгийг хуу татаж байжээ.

Улмаар жил бүрийн наймдугаар сарын 14-нд энэ л баримлын дэргэд хэдэн зуун хос цугларан гэрэл зургаа татуулан тэртээ 1945 оных шиг үнсэлдэцгээдэг байна. Гэхдээ бүсгүйчүүд мөн л тэртээ цагийн Эдит Шейн шиг богино цагаан даашинзтай, эрчүүд нь усан цэргийн хувцастай ирдэг гэнэ.

АНУ-ын тэнгисийн цэргийн флотын ахмад дайчин, алдарт гэрэл зураг дээр дүрээ мөнхөлсөн Жорж Мендос саяхан 95 насандаа Род-Айленд мужийн Мидлтаун хотноо ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна. Хоёрдугаар сарын 17 нд талийгаач болсон түүнд 96 нас хүрэхэд ердөө хоёрхон өдөр дутуу байжээ. Түүний үнссэн гэдэг, өөрөө ч тэр сувилагч мөн гэж баталдаг Грета Циммер Фридман 2016 онд 93 насандаа өөд болсон байна.

Харин гэрэл зурагчин Альфред Эйзенштадт түүхэнд эзэн хаан, дарангуйлагчдаас эхлээд кино од, тамирчин, эрдэмтдийн хөрөг зураг авч алдаршсан нэгэн. Түүний авсан Алберт Эйнштейн, Мерилин Монро, Эрнест Хэмингуейн хөргүүд алдартай.

Х.Өлзийбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 5 цаг 4 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 5 цаг 24 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 5 цаг 29 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 6 цаг 19 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 6 цаг 21 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 6 цаг 33 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 35 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 8 цаг 44 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 10 цаг 30 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 10 цаг 33 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 10 цаг 45 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 11 цаг 37 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 12 цаг 55 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 0 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 13 цаг 6 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 13 цаг 26 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 13 цаг 32 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 39 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 13 цаг 45 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 13 цаг 53 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top