x

Д.Урианхай найрагчийн Б.Лхагвасүрэн анддаа өргөсөн "Сүүлчийн хундага"

"СҮҮЛЧИЙН ХУНДАГА"

Анд Б.Лхагвасүрэнд (реквием)

I.
Гэрийн тоонон дээгүүр
Гэрэлтэн нумарсан зуун өнгийн солонгоноос
Гэнэтхэн, ногоон өнгө нь ганцаар тасраад
Архины лонхонд нуугдаад үлдчихсэн шиг харагдах
Ариун идээний дээжээс нэгэн хундагыг
Нулимсаа залгин байж балгалаа!..
Сүүлчийн хундага!
Сүн далайн давалгаанаас
Ам жишилж байгаа шиг
Хороож барагдахгүй,- Сүүлчийн хундага!
Хонгор залуугаасаа сэтгэл сэтгэлээ түшилцэн өндөрлөсөн
Хосгүй билигт найрагч Бавуугийн Лхагвасүрэн
Аргын 2019 он, билгийн шороон гахай жил, шинийн нэгэнд
Амьсгаа татахынхаа өмнө өөрөө балгахаар задлуулж,
Андын ёс сахин надад зориулж үлдээсэн
Амсараа халин мэлтгэнэх,- Сүүлчийн хундага!..
II.
Гал залгисан мэт түлэх Сүүлчийн хундага!
Газраа үүрсэн мэт ядраах Сүүлчийн хундага!
Уухад ч гачлантай гашуун,
Болиход ч гачлантай гашуун,
Ард, түвд Бавуу аавын зоргоор хүү Лхагвасүрэн
Амьсгаа отголохынхоо янар хундагалуулж
“Цугтаа ууж байна!” гэж “бясалгасан”,
– Цус шиг нь буцламгай,
Цөс шиг нь омогшимтгой, Сүүлчийн хундага!
III.
Бөмбөрөн өнхрөх нулимс
Бутанд зувах бүжин шиг
Арьс руу шурган нуугдав ч
Хацар шир – шир зүсэх нь ч,
Атаатны сум хавахаас дор өвтгөх нь ч,
Хашгирч босоод буурал толгойгоороо
Хана руу түс – няс мөргөм тамлах нь ч
Юутай хорлонтой!
Боржигоны бор талд
Босоо төрж,
Бодлын цагаан арслан болж үсрэн
Монголоо доргион хүрхэрсэн,
“Агуу” хэмээхэд дэндүү наанадах,
Алдарын титэмүүд нь ч дэндүү цөөдөх,
Хүсэхүйн чинад эрэмгий шүлгүүдээ
Хүний гараар бус
Бурхадын мутраар ургуулсан
Үгэнд багтахгүй андаас хагацахад
Үлэмжийн баян Дэлхий Юутай хоосон!..
IV.
Зэлний хоёр унага шиг налалцаж,
Зэрэгцээ хоёр хайрхан шг ханхайж,
Тэрэгний буулга шиг эртний,
Тэнгэрийн хэл шиг энгийн, нууцлаг,
Амгалангийн орон – Монголын найрагт
Амьдралаа хуу зарлаа, чи бидэн!
Далай нь хүртэл давсаар дутдаг дэлхийдээ ч,
Даваа нь хүртэл чамд навтайж өгдөг Монголдоо ч
Даанч цөөхөн ургадаг
Даамай гүн найргийн
Галбараасан байлаа, чи минь!..
Ард зоноо цугааранг нь уйлуулж одох
Алдар, гавьяа чинь, миний найзаа,
Мөнх бус орчлонд мөнх ч
Мөддөө лав дүүрэхгүй зай үлдээсэн чинь
Он жил элэх тусам
Од, мичид шиг тодрох нь
Олон давтагдахгүй түүх биз ээ!..
V.
Очих газар чинь ойрхон,- Тэнгэр ч,
Орох үүд чинь дэлгээтэй,- Диваажин ч,
Битгий тэнд их удаарай,
Бэтгэртлээ санаж хүлээх Монголдоо,
Билүү чулуу нь зөөлхөн “Өнжүүл”-дээ,
Хурдан буцаад ирээрэй,
Хурмастад даатгаж, уйлж гуйяа, найз нь!..

2019.02.12-15 Алтан тэвшийн хөндий

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 5 цаг 3 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 5 цаг 23 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 5 цаг 29 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 6 цаг 19 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 6 цаг 21 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 6 цаг 33 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 35 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 8 цаг 44 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 10 цаг 29 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 10 цаг 32 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 10 цаг 45 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 11 цаг 37 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 12 цаг 54 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 13 цаг 0 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 13 цаг 6 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 13 цаг 26 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 13 цаг 32 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 38 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 13 цаг 45 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 13 цаг 53 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого
Top