Өнөөдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын ажилтнууд Монгол Улсын иргэн “Т” гэгч этгээдийн биедээ нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 2 сая орчим төгрөгийн үнэ бүхий мансууруулах бодис болох “мөс” илрүүлж, тус боомтын хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж байна.
Сүүлийн үед хар тамхитай холбоотой томоохон хэргүүд шил шилээ даран илэрсээр байгаа бөгөөд тэр дундаа шүүхийн ажилтан хүртэл нотлох баримтаар хураагдан ирсэн хар тамхийг борлуулж байсан нь илэрсэн билээ.
Мөн энэ сарын 12-ны өдөр АНУ-аас 500 сая төгрөгийн үнэтэй дүйцхээр их хэмжээний хар тамхийг АНУ-аас илгээмжээр хүлээн авсан хэргийг Гаалийн Ерөнхий газар, ЦЕГ хамтран илрүүлсэн билээ.
Хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг этгээдүүдийн арга нарийсаж байгааг дээрх үйлдлүүд харуулж байгаа юм.



