x

500 сая орчим төгрөгийн үнэтэй хар тамхийг АНУ-аас илгээмжээр аваад баригджээ

2019 он гарснаас хойш Хар тамхитай тэмцэх газар 59 холбогдогчтой, 24 хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Гаалийн ерөнхий газрын олон улсын шуудан илгээмжийн газартай хамтран шинэ төрлийн урсгал шуудан илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн таван хэргийг илрүүлэн таслан зогсоох арга хэмжээ аван ажиллажээ. 

Мөн өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас 19-32 насны 1 эмэгтэй, 2 эрэгтэй, гурван этгээд 500 сая орчим төгрөгийн үнийн дүнтэй метамфетамин /мөс/ төрлийн хүчтэй сэтгэцэд нөлөөтэй бодисыг тээвэрлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь илрүүлэн, таслан зогсоож мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцон хураан авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн саатуулан шалгаж байгаа аж. Уг илгээмжийг дээрх этгээдүүд АНУ-аас захиалан авсан бөгөөд гаалийн хяналт шалгалтын явцад мансууруулах бодисыг илрүүлсэн байна. Гаалийн байгууллагын эрх хэмжээний хүрээнд гаалийн хяналтын бүс дотор сэжиг бүхий зүйл илэрвэл холбогдох хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлээд харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байдаг байна. Мөрдөн шалгах ажиллагаа харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад хийгдэж байна.

Хар тамхи хэрэглэдэг, худалдан борлуулдаг этгээдүүдийн үйлдлийн арга нарийсаж байгааг дээрх үйлдэл харуулж байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.179.26.94)
    наадах чинь яаах вэ манай гомо мөнхөө ах цаана чинь боож үхлээ
    2019 оны 02 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 16 цаг 12 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 16 цаг 19 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 16 цаг 30 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 17 цаг 40 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 17 цаг 54 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 18 цаг 26 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 18 цаг 36 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top