ОХУ-аас Сүхбаатар боомтоор наймдугаар сарын 05-ны өдөр 43 вагон буюу 2,580 тонн, 06-нд 7 вагон буюу 420 тонн АИ-92 автобензин импортоор орж иржээ.
Импортоор орж ирж буй автобензинийг Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөдөд тээвэрлэн хүргэж, шатахуун түгээх станцууд руу ачилт хийж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлснээр, ОХУ-аас шатахууны импорт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд наймдугаар сарын 01-05-нд Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин орж иржээ.
Мөн Ангарскийн боловсруулах үйлдвэрээс наймдугаар сарын 02-ны өдөр ачигдсан 33 вагон буюу 1,980 тонн Аи-92 автобензин өнөөдөр хилээр орж ирэх төлөвлөгөөтэй байна.



