x

Францын Ерөнхийлөгч 17 жилийн дараа Сирид айлчилна

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 17 жилийн дараа Сирид айлчилж буй Францын анхны Ерөнхийлөгч, мөн 2024 оны 12 дугаар сард Башар Асадын дэглэм унаснаас хойш Сирид айлчилсан Баруун Европын анхны удирдагч болох гэж байна. Айлчлалын хугацааг одоогоор эцэслэн товлоогүй байна.

Сирийн төрийн мэдээллийн "SANA" агентлаг тус улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэдээллийг эш татан ням гарагт уламжилснаар, Э.Макрон, 2025 оны нэгдүгээр сарын 29-нөөс хойш Сирийн шилжилтийн үеийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй Ахмед Аш-Шараа нар хэлэлцээ хийх үеэрээ хоёр талын харилцааг бэхжүүлэх, мөн харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Э.Макроныг дагалдан Францын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Сирид очих ажээ.

Сирид айлчилсан Францын хамгийн сүүлийн Ерөнхийлөгч бол 2007-2012 онд тус улсыг удирдаж байсан Николя Саркози юм. Тэрбээр Асадын засаг захиргаа олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарсны улмаас Сирид иргэний дайн дэгдэхээс жил хагасын өмнө буюу 2009 оны есдүгээр сард Дамаскт айлчилж байжээ.

Асадын дэглэм унасны дараа Сирид айлчилсан анхны төрийн тэргүүн бол 2025 оны нэгдүгээр сарын сүүлчээр Дамаскт хүрэлцэн ирсэн Катарын Эмир Тамим бин Хамад Аль Тани юм. 2026 оны нэгдүгээр сарын эхээр Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен Дамаскт Аш-Шараатай уулзаж байв. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ойрх Дорнодын тус улсад айлчилсан байна.

Э.Макрон, Аш-Шараа нар өмнө нь хоёр удаа уулзжээ. 2025 оны тавдугаар сард Сирийн түр ерөнхийлөгч Францын төрийн тэргүүний урилгаар Парист хүрэлцэн ирж байсан бөгөөд тухайн үед Елисейн ордонд болсон хэлэлцээгээр хоёр талын харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Харин есдүгээр сард хоёр улсын удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр Нью-Йорк хотноо уулзжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай 13 цаг 49 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ 14 цаг 9 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 14 цаг 14 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна 15 цаг 4 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 15 цаг 6 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 15 цаг 18 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 15 цаг 20 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 17 цаг 29 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 19 цаг 14 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 19 цаг 17 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 19 цаг 30 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 20 цаг 22 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 21 цаг 40 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 21 цаг 45 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 21 цаг 51 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 22 цаг 11 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 22 цаг 17 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 23 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 22 цаг 30 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 22 цаг 38 мин
iИх уншсан
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17...
Top