x

Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ

Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" компани хөрөнгө оруулалт татах эхний ажиллагаагаар 7.4 тэрбум гаруй ам.доллар татжээ. Энэхүү хэлцлийн дараа тус компанийн зах зээлийн үнэлгээ 50 тэрбум ам.доллароос давж, Хятадын хиймэл оюун хөгжүүлэгч хамгийн үнэ цэнтэй стартап болсон байна.

Энэхүү санхүүжилтийг "DeepSeek"-ийг үндэслэгч Лян Вэньфэнд бизнесийн үйл ажиллагаанд хяналтаа хэвээр үлдээх боломжийг олгосон тусгай схемээр зохион байгуулжээ. Хөрөнгө оруулагчдад тус компанид шууд бус, харин стартапын тэргүүний удирддаг хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлөөр дамжуулан хөрөнгө оруулахыг санал болгосон байна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалт татах эхний ажиллагаанд оролцогчид өөрсдийн эзэмшиж буй хувьцааг таван жилийн хугацаанд зарахгүй байх хоригийг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн бөгөөд корпорацын шийдвэр гаргахад санал өгөх эрхгүй байх аж.

Харин Хятадын Үндэсний хиймэл оюуны хөрөнгө оруулалтын санд онцгой нөхцөл үйлчлэх ажээ. "The Information" хэвлэлд мэдээлснээр, тус сан "DeepSeek"-д шууд хөрөнгө оруулсан бөгөөд санал өгөх эрхээ хадгалж, эзэмшлийн хувьцаагаа ямар нэгэн хязгаарлалтгүйгээр захиран зарцуулна.

Лян Вэньфэн хөрөнгө оруулалт татах уг шатанд өөрийн хөрөнгөөс 20 тэрбум орчим юань (2.8 тэрбум орчим ам.доллар) оруулсан тухай өмнө нь мэдээлж байсан юм. Тус компанид хөрөнгө оруулах магадлалтай компаниудаар Хятадын технологийн аварга компани болох "Tencent", мөн цэнэг хураагуур үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "CATL" компани нэрлэгдэж байв. Эх сурвалжуудын мэдээлснээр, "Tencent" 10 тэрбум юань, харин "CATL" 5 тэрбум орчим юанийн хөрөнгө оруулахаар хэлэлцэж байжээ.

"DeepSeek" компани "V3", "R1" загваруудаа гаргасныхаа дараа дэлхийн технологийн зах зээлийн анхаарлын төвд орсон юм. Эдгээр загвар нь Цахиурын хөндийд өндөр үнэлгээ авч, хиймэл оюуны салбар дахь Хятад, АНУ-ын өрсөлдөөнийг улам ширүүсгэсэн билээ.

Ташрамд сануулахад, Хятадын "DeepSeek" стартап 2025 оны нэгдүгээр сард шинэ загвараа танилцуулсан нь дэлхийн хиймэл оюун ухааны зах зээлд "шок" үүсгэсэн юм. Тус аппликейшн гарсан даруйдаа "хэдхэн цагийн дотор" "App Store"-ын шилдэг үнэгүй аппликейшнуудын жагсаалтыг тэргүүлж, Америкийн технологийн компаниудын хувьцааны ханшийг унагаж байв.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 10 цаг 24 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 1 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 11 цаг 27 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 11 цаг 38 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 11 цаг 44 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 11 цаг 50 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 11 цаг 55 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 11 цаг 59 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 15 цаг 31 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 15 цаг 34 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 15 цаг 35 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 15 цаг 40 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 15 цаг 43 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 15 цаг 46 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 16 цаг 57 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 17 цаг 51 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top