x

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн 9 хүнд шүүхээс ял оноолоо

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 он гарсанаас хойш Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын 140 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэл болон Өвөрхангай аймгийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд хахууль авах, хахууль өгөх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгагдсан 9 хүнд холбогдох 5 хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхээс 9 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Тодруулбал: 2 хүнд 2 жилээс 6 жил, 9 сарын хугацаатай хорих ял, 4 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял, 2 хүнд торгох ял, 1 хүнийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.

Шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдээс тоймлон хүргэж байна.

Нийслэлийн прокурорын газраас

- Ц.Д нь нийтийн албан тушаалтан буюу "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, тус үйлдвэрийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр "А..." ХХК-тай "Эрдэнэт үйлдвэр" -т илт ашиггүй гэрээ байгуулсны улмаас Эрдэнэт үйлдвэрт 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын хугацаанд нийт 138 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулж, улсын ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан;

-2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан "Эрдэнэт Медикал" эмнэлгийг "М..." ХХК-д шилжүүлэн өгөх ерөнхий болон дэд гэрээнүүдийг тус тус байгуулж, 64 тэрбум төгрөгийн үнэ бүхий үндсэн хөрөнгөтэй эмнэлгийг "М..." ХХК-д шилжүүлж, улсад 64 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг;

Мөн Ц.Д нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа бусдаас 461 мянган америк доллар (896,586,870.6 төгрөг)-ыг шилжүүлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг;

-гэмт хэргийн улмаас олсон 461 мянган америк доллароор АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хууль ёсны бизнесийн орлогод оруулан эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Ц.Д-г нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэсэн 3 төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 7 жилээр хасаж, 6 жил, 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, үндэслэлгүй хөрөнгөжсөн 896 сая төгрөгийг албадан гаргуулж, улсын орлого болгох, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 43,2 сая төгрөгийг төлүүлэхээр,

"А..." ХХК-иас 110 тэрбум төгрөгийг гаргуулж, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Б.Г нь нийтийн албан тушаалтан буюу Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын газрын Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн салбар ангийн даргаар ажиллаж байхдаа үрийн буудайн нярав Ц.А-тай бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хооронд нөөцийн агуулахаас 80 сая төгрөгийн үнэ бүхий 89 тонн улаан буудайн үрийг гэрээ, хэлцэл, төлбөр тооцоо хийгээгүй "Ө..." ХХК-д хууль бусаар шууд олгож, тайлан, мэдээ, данс бүртгэлд бодитоор байгаа мэтээр тусгуулж, бусдад давуу байдал олгож, улсад 80 сая төгрөгийн хохирол учруулсан;

- мөн зохих шийдвэргүйгээр, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр "Ж..." ХХК-д 40 тонн улаан буудайн үр олгохоор гэрээг дангаараа бие даан байгуулж, улаан буудайн үрийг олгож, бусдад давуу байдал бий болгон улсад 21,3 сая төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 101,4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Г-г нийтийн албан тушаалтан 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Ц.А-г мөн дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.

- Б.Б нь Баянзүрх дүүргийн 28 хороонд байрлах өөрийн хувийн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хурдан хугацаанд гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус дүүргийн улсын бүртгэгч Д.А-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний дансанд 100 мянган төгрөг шилжүүлж хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.Б-г хахууль өгөх гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,7 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Өвөрхангай аймгийн прокурорын газраас

- Г.С нь нийтийн албан тушаалтан буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа албаны эрх нөлөөг ашиглаж, шууд удирдлагадаа ажиллаж байсан ИТХ-ын нарийн бичгийн дарга П.О-д хууль бусаар нөлөөлж, 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 18, 2024 оны 2 дугаар сарын 10-наас мөн оны 4 дүгээр сарын 19-нийг хүртэлх хугацаанд БНСУ руу хувийн ажлаар явсан атлаа ажил, албан үүргээ гүйцэтгэсэн мэтээр ажилласан цагаар тооцуулж, 7,8 сая төгрөгийн илүү цалин авч, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс Б.С-ийг нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил, 3 сараар хасаж, 1 жил, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

П.О-г мөн дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгалаа 1 цаг 8 мин Жүжигчин Ш.Мөнхбаяр Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 400 км алхаж хүрлээ 1 цаг 11 мин Гангийн цогцолбор барих төслийн урьдчилсан шалгаруулалтад хоёр компани тэнцжээ 1 цаг 13 мин "Солонго 1, 2" хорооллын эхний ээлжийн 2042 айлын орон сууц ашиглалтад орлоо 1 цаг 14 мин АТГ 460 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв 1 цаг 14 мин Улаанбаатар хотод баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцуудын ажлын явц 1 цаг 16 мин Өргөн хэрэглээний болон хөнгөлөлттэй эмийн чанарын шинжилгээ эхэллээ 1 цаг 17 мин Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг УИХ-д өргөн мэдүүллээ 1 цаг 18 мин АНУ-ын эмч нарын баг ЭХЭМҮТ-д ажиллаж, хүүхдүүдэд мэдрэлийн мэс заслын тусламж үзүүллээ 1 цаг 18 мин Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн 9 хүнд шүүхээс ял оноолоо 1 цаг 20 мин Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна 4 цаг 41 мин АТГ-ын удирдлагууд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцов 4 цаг 42 мин Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын бүтээн байгуулалт 75 хувьтай байна 4 цаг 43 мин G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохиролцлоо 5 цаг 41 мин Л.Месси ДАШТ-д хет-трик хийж, бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүллээ 5 цаг 41 мин 2026 оны ДАШТ-ий тасалбарын үнэ хэт өссөнд Мексикийн Ерөнхийлөгч шүүмжлэлтэй хандлаа 5 цаг 43 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын тов, байршлыг танилцууллаа 5 цаг 45 мин Сонгинохайрхан дүүрэгт "Улаанбаатар нийтийн үйлчилгээний төв" ашиглалтад орлоо 5 цаг 46 мин Улаанбурхан өвчнөөр нэг хүн эндэж, нас баралт 21 боллоо 5 цаг 46 мин Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх нь УИХ-д байгаа 7 цаг 25 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,... Ж.Баярмаа: Татвар бууруулна, эдийн засгаа сэргээнэ гэвэл ХХО... Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top