x

G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохиролцлоо

"Долоогийн бүлэг”-гийн (G7) орнуудын удирдагчид мягмар гарагт Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын эрх баригчдад хандан Ираны адлаар энхийн хэлэлцээр байгуулахыг уриалсан байна.

Удирдагчид Украины нөхцөл байдлын талаар тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийгээс мэдээлэл сонссоныхоо дараа ОХУ-д үзүүлэх шахалтаа үргэлжлүүлэх замаар Украинд “шударга бөгөөд бат бөх энх тайван”-ыг тогтоохын төлөө тууштай хамтран ажиллахаар тохиролцсон гэж Японы албан тушаалтан мэдээлжээ.

"Орос хэлэлцээр байгуулах ёстой. Орос, Украин аль аль нь асар олон хүнээ алдлаа" гэж Д.Трамп уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлээд, хөрш хоёр орнуудын хоорондох мөргөлдөөнийг эцэслэхийн тулд чадах бүхнээ хийх болно гэдгээ мэдэгджээ.

"Долоогийн бүлэг"-ийн удирдагчидтай хийсэн уулзалтынхаа гол зорилгын талаар В.Зеленский олон нийтийн сүлжээнд бичихдээ. “Оросын дайныг зогсоох хүчин чармайлтын хүрээнд Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг бэхжүүлж, дипломат ажиллагааг урагшлуулах явдал байлаа. Бидэнд энх тайван хэрэгтэй байна” гэсэн байна.

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ "Долоогийн бүлэг"-гийн түншүүд болон В.Зеленскийд хандан ОХУ-ыг "шуурхай, нааштай бөгөөд тодорхой арга хэмжээ" авахад шахахын тулд тус бүлгийн орнууд эв нэгдлээ хадгалах нь чухал болохыг онцолжээ.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 13 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 6 цаг 17 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 6 цаг 22 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 6 цаг 27 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 6 цаг 45 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 6 цаг 55 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 7 цаг 8 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 7 цаг 15 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 8 цаг 12 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 8 цаг 22 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 8 цаг 34 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 8 цаг 45 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 9 цаг 38 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Өчигдөр 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Өчигдөр 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Өчигдөр 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Өчигдөр 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Өчигдөр 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр... Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, ...
Top