Өнөөдөр тус газрын удирдлагын өргөтгөсөн шуурхай хурал болж хуралд бүтцийн нэгжийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил арга хэмжээний талаар танилцуулж, цаг үеийн асуудлыг хэлэлцэв.
Энэ үеэр дарга, хурандаа Г.Галбадрах дараах үүргийг өгч, сахилга зохион байгуулалт, албаны бэлтгэл бэлэн байдлаа хангахыг чиглэл болголоо.
Үүнд:
- Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй гал түймэр унтраах аврах ангиудын барилгын ажлын явц, барилгын чанарт хяналт тавьж анхаарч ажиллах, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
-Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "БҮҮ БАС" нөлөөллийн аяны хүрээнд сургууль цэцэрлэгийн зуны амралт эхэлсэтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй орчныг хангах чиглэлээр Туул гол дагуу Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын оюутны холбоотой хамтарсан гол усны эргүүлийг өргөжүүлэн зохион байгуулах
-Мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах
-Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангуулах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд гал түймрийн эрсдэл, нөхөн сэргээлт, нийтийн эзэмшлийн зам талбай инженерийн шугам сүлжээ, үерийн хамгаалалтын барилга байгууламжид үзлэг, хяналт шалгалтыг зохион байгуулж, дүүргийн алба хаагчдыг өргөн цар хүрээтэй оролцуулах
-Нийт бие бүрэлдэхүүний сахилга ёс зүйг сайжруулж хяналт тавих, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, үер усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэж ажиллахыг нийт удирдах бүрэлдэхүүнд үүрэг болголоо.



