x

Боловсрол, эрүүл мэндийн салбарт БНСУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонтой уулзаж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, мэдээллийн технологийн ухаалаг танхим байгуулах, багш нарыг чадавхжуулах төсөл, багш солилцооны хөтөлбөр, дээд боловсролын салбарт ШУТИС, ХААИС-ийн хүний нөөцийг чадавхжуулах, бэхжүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр хоёр тал цаашид хамтран хэрэгжүүлэх хэд хэдэн томоохон ажлын талаар санал солилцов. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт 1000 эмч, сувилагч, судлаач бэлтгэх асуудлыг хэлэлцлээ. Энэхүү санаачилга нь Монгол Улсад бэлтгэгддэггүй болон нэн шаардлагатай эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, анагаахын шинжлэх ухаанд шинэ мэдлэг, технологи, инновацыг нутагшуулах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн “Нэг сурагч-Нэг компьютер, Нэг анги-Нэг ухаалаг самбар” үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Дэжон хотын Боловсролын газартай хамтран хэрэгжүүлж буй “Дэвшилтэт мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан туршилтын анги байгуулах” төслийн хүрээнд мэдээллийн технологийн орчин, сургалтын чанарыг сайжруулах, багш нарыг мэргэшүүлэх ажлууд үр дүнтэй хэрэгжүүлж байгаа ба энэхүү туршлагад тулгуурлан хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг талууд онцлов.

Түүнчлэн КОЙКА-гийн 8 сая ам.долларын буцалтгүй тусламжаар 2022 оноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.

Уг төслийн хүрээнд ШУТИС-ийн Хүүхдийн хоол шим тэжээл, сургалт арга зүйн үндэсний төв болон ерөнхий боловсролын 10 сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг шинэчлэн сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган жишиг түвшинд хүргэж байгаа юм. Цаашид сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, стандартыг боловсронгуй болгох, бодит загвар бий болгоход чиглэсэн энэхүү үр дүнтэй төслийг үргэлжлүүлэхэд хамтран ажиллахаар талууд санал нэгдсэн талаар Боловсролын яамнаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kimberly Hebert (185.161.203.106)
    I invested in bitcoin trading After losing $78.4 USDT) linked to a romance fraud scam worth of cryptocurrency through an online investment platform and later discovered it was a scam. After extensive research for recovery options, I contacted CAPITAL CRYPTO RECOVER based on positive client reviews and recommendations. Their professional security team guided me through the recovery process using advanced technology, and I was able to recover my lost cryptocurrency successfully. I am truly grateful for their support and assistance during such a difficult experience. I will advise you to contact CAPITAL CRYPTO RECOVER helped me recover my funds. For anyone facing similar issues, Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1 Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text Number: +1 (336) 390-6684
    2026 оны 06 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Испаничууд Португалын багийг хожиж, шөвгийн наймд шалгарлаа Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Тэд иргэнээ биш, төрөө “тураах” бодлого явуулдаг. Харин МАНа...
Top