Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/396 дугаар захирамжаар “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг энэ сарын 23-ны өдөр зохион байгуулна.
11 дэх удаагийн марафонд 46 мянган гаруй хүн бүртгүүлсэн нь өмнөх оныхоос даруй 16 мянгаар илүү гэсэн үг. Энэ жил хагас болон бүтэн марафоны замыг албан ёсоор хэмжин баталгаажуулж, Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос 2030 хүртэлх хугацаатай олон улсын хэмжилтийн В ангиллын сертификат олгосноороо онцлогтой. Мөн энэ жил анх удаа Лондон, Берлиний марафонд ашигладаг Германд үйлдвэрлэсэн хурд, цаг хэмжих "Race result Ubidium" төхөөрөмжийг нэвтрүүлж байгаа аж.
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн оролцогчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан 1.5 км болон 5.0 км зайн гүйлтийн энгэрийн дугаарыг маргааш 10:00 цагаас эхлэн нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодоор олгох юм. Оролцогчид дүүрэг харгалзахгүйгээр өөрт ойр байрлах Биеийн тамир, спортын хороогоор дамжуулан энгэрийн дугаараа авах боломжтой.
Марафоны үеэр ус, тэжээл, анхан шатны тусламжийн тус бүр таван цэг, бие засах дөрвөн газар байгуулахаар төлөвлөсөн байна.
Улаанбаатар марафон” энэ сарын 23-ны 09:00 цагт эхэлнэ.
42.195 км
Д.Сүхбаатарын талбай-Бөхийн өргөө-Зүүн 4 зам-Нарантуул зах-Өгөөмөр зах-157-р сургууль-Амгалан өртөө-“Дүнжингарав” худалдааны төв-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хүннү 2222-Гэрлүг-ИМарт-Олимпын гүүр-Үндэсний соёл амралтын хүрээлэн-Гадаад харилцааны яам-Д.Сүхбаатарын талбай (Энэ зайд гүйгчид Гадаад харилцааны яамны уулзвараар 2-р тойргоо эхлүүлнэ.)

21.095 км
Д.Сүхбаатарын талбай-Бөхийн өргөө-Зүүн 4 зам-Нарантуул зах-Өгөөмөр зах-157-р сургууль-Амгалан өртөө-Их Монгол төв-“Дүнжингарав” худалдааны төв-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хүннү 2222-Гэрлүг-ИМарт-Олимпын гүүр-Үндэсний соёл амралтын хүрээлэн-Д.Сүхбаатарын талбай

10 км
Д.Сүхбаатарын талбай-Бөхийн өргөө-Зүүн 4 зам-Нарантуул зах-Өгөөмөр зах-Нүхэн гарц-Их Монгол төв-“Дүнжингарав” худалдааны төв-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хүннү 2222-Гэрлүг-ИМарт-Олимпын гүүр-Үндэсний соёл амралтын хүрээлэн-Д.Сүхбаатарын талбай

5 км
Д.Сүхбаатарын талбай-“Улаанбаатар” зочид буудал-МУБИС-СЭЗИС-Бөхийн өргөө-Сансар ИМарт-БНХАУ-ын Элчин сайдын яам-МУИС-“Чингис хаан” музей-Зоос гоёл-“Ард” кино театр-“Цэцэг” төв-Blue Sky-Д.Сүхбаатарын талбай

1.5 км
“Чингис хаан” музей-МУИС-ШУТИС-МУБИС-Blue Sky-Д.Сүхбаатарын талбай
Харин тусгай олимпын төрөл болох 500 метр, 800 метрийн гүйлтэд оролцогчид төлбөрийн хураамж төлөхгүйгээр оролцох юм байна.






