x

Бэлчээрийн мал аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2022 оны 76 дахь чуулганаар 2026 оныг "Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарлаж, НҮБ-ын ХХААБ албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон.

Энэ нь Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуйн соёл, ахуйг дэлхий дахинд таниулах онцгой ач холбогдолтой юм.

Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль, МААЭШХ-гээс ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл дэх бэлчээрийн мал аж ахуй эрхлэх арга технологийг шинэчлэх нь" сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурлыг зохион байгууллаа.

Хуралд Монгол Улс, Швейцарь, Канад, БНХАУ-ын 40 орчим судлаач хүлэмжийн хийн ялгаралт, түүнийг бууруулах арга зам, бэлчээрийн монгол малын генетик нөөц, ашиглалт, хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, бэлчээрийн экосистемийн өөрчлөлт түүнд эерэг болоод сөрөг нөлөөлөл үзүүлж буй бэлчээрийн ургамал болон мал аж ахуй, мал аж ахуй эрхлэх арга туршлага, малчдын залгамж халаа, хөрсний органик нүүрстөрөгчийн шингээлт, тэжээлийн олон наст буурцагт ургамлыг тариалах туршлага, шинэ төрлийн тэжээлийн малын ашиг шимд үзүүлж буй нөлөө, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, үнэлгээ зэрэг өргөн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв.

Эрдэмтдийн судалгаанаас онцлоход, Монгол орны бэлчээрийн ургамлын хүлэмжийн хийн шингээлт, ургамлын бодисын солилцооны хоёрдогч бүтээгдэхүүн (сапонин, танин, флавоноид) нь малын тэжээл боловсруулах замд үүсэж буй хүлэмжийн хийг бууруулахад онцгой нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд бэлчээрийн ургамлын дасан зохицлын явцад үүссэн бүтээгдэхүүн нь бэлчээрийн буюу нүүдлийн мал аж ахуйгаас үүсэж буй хүлэмжийн хийг бууруулдаг, түүнчлэн бэлчээрийн ургамал өөрөө хүлэмжийн хийг шингээдэг зэрэг нь экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэй гэдгийг баталжээ.

Тиймээс монголчуудын бэлчээрт суурилсан нүүдлийн соёл иргэншил, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар өндөр, хүнсний аюулгүй байдал, экосистемийн тэнцвэрийг хангах давуу чанартай гэдгийг судалгаагаар нотолсон байна.

Дэлхийн газар нутгийн тэн хагасыг хамардаг бэлчээрийн экосистем нь олон сая хүний амьжиргааны эх үүсвэр бөгөөд биологийн олон янз байдлыг дэмжихээс гадна уур амьсгалыг зохицуулах, хөрс хамгаалах зэрэг чухал үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн нөөцөд суурилсан нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдал алдагдаж, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, газар ашиглалтын зохисгүй менежмент, засаглал, институц хоорондын зохицуулалт хангалтгүй байдал зэргээс шалтгаалан эмзэг байдалд орсон нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод буй юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (79.116.246.129)
    Наад элийрлээ болиочээ
    2026 оны 05 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 6 цаг 36 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 6 цаг 41 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 6 цаг 50 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 6 цаг 57 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 8 цаг 35 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 8 цаг 39 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 8 цаг 42 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 8 цаг 47 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 8 цаг 55 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 9 цаг 0 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 9 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 9 цаг 28 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ 23 цаг 13 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо 23 цаг 19 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пакс Глобалика (Pax Globalica) Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд...
Top