x

Apple компанийн шинэ ерөнхий захирлаар Жон Тернус томилогдлоо

Apple компанийн ерөнхий захирал Тим Күүк ТУЗ-ийн даргын албан тушаалд томилогдож, түүний оронд Жон Тернус ажиллахаар болсон тухай компанийн ТУЗ-ийн удирдлага мэдээллээ.

Энэ шийдвэр 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. ТУЗ-ийн гишүүд Аппаратын инженерчлэлийн асуудал эрхэлсэн тэргүүн дэд ерөнхийлөгч Жон Тернусыг компанийн ерөнхий захирлаар томилохыг санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Тим Күүк СЕО-гийн үүргийг энэ зуныг дуустал гүйцэтгэх бөгөөд дараа нь ТУЗ-ийн даргаар томилогдож, компанийн дэлхий даяар тархсан салбаруудтай хамтран ажиллах асуудлыг хариуцна. Тэрбээр 1998 оноос Apple-д ажиллаж эхэлсэн бөгөөд 2011 онд компанийг удирдах болсон юм. Түүний удирдлага дор тус компани дэлхийн зах зээл дэх байр сууриа үлэмж бэхжүүлсэн бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 350 тэрбумаас 4 их наяд доллар хүртэл өсөж, жилийн ашиг нь бараг 4 дахин нэмэгдэж, 416 тэрбум долларт хүрсэн байна. Өнгөрсөн хугацаанд Apple компани Apple Watch, AirPods, Apple Vision Pro зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ гаргаж, iCloud, Apple Pay, Apple TV, Apple Music зэрэг үйлчилгээнүүдээ эрчимтэй хөгжүүлжээ. Өнөөдөр тус компани үйлчилгээний бизнесээс жилд 100 тэрбум долларын орлого олж байна.

Шинэ СЕО Ж.Тернус 2001 оноос Apple-д ажиллаж байгаа бөгөөд 2021 онд аппаратын инженерчлэл хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогджээ. Өнгөрсөн хугацаанд тэрбээр iPhone, Mac, iPad, Apple Watch зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээх, хөгжүүлэх ажлыг хариуцаж байснаас гадна AirPods, iPhone 17, Pro, Pro Max, iPhone Air зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргахад оролцжээ.

Ж.Тернус бүтээгдэхүүний найдвартай байдал, экологид ээлтэй байдлыг сайжруулахад онцгой анхаарал хандуулж байв. Түүний удирдлага дор дахин боловсруулсан хөнгөн цагаан, 3D хэвлэлтийн титан зэрэг шинэ материалуудыг гарган авснаар төхөөрөмжүүдийг засварлах боломж нэмэгдсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 11 цаг 19 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 56 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 12 цаг 22 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 33 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 39 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 45 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 50 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 54 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 16 цаг 26 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 16 цаг 29 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 16 цаг 30 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 35 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 38 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 41 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 52 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 46 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top