x

Сурагчдын дунд "UB Robot Challenge-2026" тэмцээн боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн 2-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “UB Robot Challenge-2026” тэмцээн боллоо.

Өсвөр насны хүүхдүүдэд технологийн суурь мэдлэг олгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулсан юм.

Нийслэлийн Бизнес, инновацын газар, Боловсролын газар болон Монголын Роботын боловсролын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд 83 сургуулийн 700 орчим сурагч оролцлоо. Тодруулбал, сурагчид үндсэн 14 төрөлд мэдлэг, ур чадвараа сорьсон юм.

  1. Уралдааны робот
  • Цагаан шугам дагадаг робот /ахисан түвшин/
  • Цагаан шугам дагадаг робот /6-12-р анги/
  • Lego шугам дагадаг /6-10-р анги/
  1. Тулааны робот
  • Сумо робот /радио удирдлагатай 3 кг/
  • Сумо робот /автомат удирдлагатай 3 кг/
  • Мини сумо робот /автомат удирдлагатай 500 гр/
  • Мини сумо робот /радио удирдлагатай 500 гр/
  • Лего сумо робот /автомат 1 кг, 6-10-р анги/
  • Микролион сумо робот /радио удирдлагатай, микролион сет, 2-5-р анги/
  • Микролион хөлбөмбөг тоглодог роботууд /радио удирдлагатай 2 робот, микролион сет, 2-5-р анги/
  • Америк хөлбөмбөг тоглодог роботууд /радио удирдлагатай 3 робот, 3 кг/
  1. Даалгавар гүйцэтгэх робот
  • Lego unknown /2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг, 6-10-р анги/
  • Дроны төрөл /радио удирдлагатай/
  • Дроны төрөл /автомат/

Тэмцээний үйл ажиллагааг нээн нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга Ж.Төгөлдөр “Өнөөдөр энд цугларсан оролцогчид бол маргаашийн инженер, зохион бүтээгч, технологийн манлайлагчид билээ. Та бүхний бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа бүхэн улс орны хөгжил дэвшлийн үндэс болно гэдэгт итгэл төгс байна. Иймд оролцогчид та бүхнийг мэдлэг, ур чадвараа дайчлан багаар үр дүнтэй хамтран ажиллаж, шинэ санаа, шилдэг шийдлүүдийг гарган амжилттай ажиллахыг хүсье” хэмээв.

Мөн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хүрэлцэн ирсэн оролцогч, шүүгч, зочдод талархал илэрхийлэн “Нийслэлээс шинжлэх ухаан, технологийн салбарыг дэмжиж, хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудад жил бүр роботын тоног төхөөрөмжийг үе шаттай нийлүүлж байна. Ингэснээр инженер, технологийн чиглэлд сонирхолтой сурагчид уг тэмцээнд оролцож, цаашид Ази тив болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж нээгдэх юм” гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.114.225)
    Тагнуулч бгоно гэж хуураад орхисон энэ хүмүүсээ эхнээс нь өөд нь татаж авах болоогүй юу
    2026 оны 04 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 11 цаг 19 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 56 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 12 цаг 22 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 33 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 39 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 45 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 50 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 54 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 16 цаг 25 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 16 цаг 29 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 16 цаг 30 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 35 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 38 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 41 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 52 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 46 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top