x

AI токенууд шинэ урамшуулал уу, эсвэл зүгээр л бизнесийн зардал уу?

Энэ долоо хоногт Цахиурын хөндийд нэгэн шинэ сэдэв олны анхаарлыг татсан нь AI токенийг цалин урамшууллын нэг хэсэг болгох тухай байв. Энэхүү санаа нь маш энгийн: компаниуд инженерүүддээ зөвхөн цалин, хувьцаа, урамшуулал өгөхөөс гадна Claude, ChatGPT, Gemini зэрэг хэрэгслүүдийг ажиллуулах тооцооллын нэгж болох AI токенийн төсөв олгох юм. Үүнийг тэд хиймэл оюуны агентууд ажиллуулах, даалгавруудыг автоматжуулах, код бичих зэрэгт зарцуулна. Илүү их тооцоолох хүчин чадалтай болсноор инженерүүдийн бүтээмж өсөж, улмаар илүү үнэ цэнтэй болно гэж үзэж байгаа бөгөөд энэ нь тухайн ажилтанд оруулж буй хөрөнгө оруулалт гэсэн үг юм.

Nvidia компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг энэ долоо хоногийн эхээр болсон GTC арга хэмжээний үеэр инженерүүд үндсэн цалингийнхаа тал орчимтой тэнцэх хэмжээний урамшууллыг токен хэлбэрээр авах ёстой гэсэн санааг дэвшүүлсэн нь олны сонирхлыг ихэд татсан. Түүний тооцоолсноор шилдэг мэргэжилтнүүд жилд 250,000 ам.долларын AI тооцоолол зарцуулах боломжтой аж. Тэрээр үүнийг боловсон хүчин татах хэрэгсэл гэж нэрлээд, Цахиурын хөндийд удахгүй стандарт болно гэж таамаглажээ.

Энэ санаа анх хаанаас гарсныг хэлэхэд хэцүү. Гэхдээ AI, өгөгдөл, SaaS чиглэлийн стартапуудад хөрөнгө оруулдаг Theory Ventures-ийг удирддаг, Цахиурын хөндийн алдартай венчур капиталист Томаш Тунгуз өнгөрсөн 2-р сарын дундуур энэ талаар ярьж, технологийн стартапууд тооцооллын зардлыг "инженерүүдийн цалингийн дөрөв дэх бүрэлдэхүүн хэсэг" болгон нэмж байгааг бичиж байв. Тэрээр Levels.fyi сайтын мэдээлэлд үндэслэн шилдэг програм хангамжийн инженерийн цалинг 375,000 ам.доллар гэж тооцсон бөгөөд үүн дээр 100,000 ам.долларын токен нэмэгдвэл нийт 475,000 ам.доллар болно. Өөрөөр хэлбэл, цалингийн таван доллар тутмын нэг нь тооцоололд зарцуулагдаж байна гэсэн үг юм.

Энэ нь тохиолдлын хэрэг биш юм. Бие даан ажиллах чадвартай Agentic AI эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд 1-р сарын сүүлээр OpenClaw нээлтээ хийсэн нь энэхүү яриаг улам хурдасгасан. OpenClaw бол тасралтгүй ажиллах зориулалттай нээлттэй эхийн AI туслах бөгөөд хэрэглэгчийг унтаж байх хойгуур даалгавруудыг гүйцэтгэж, дэд агентуудыг үүсгэн ажилладаг. Энэ нь зөвхөн өгөгдсөн коммандад хариулах бус, цаг хугацааны явцад бие даан цуврал үйлдэл хийдэг систем рүү шилжих томоохон өөрчлөлтийн нэг хэсэг юм.

Үүний бодит үр дагавар нь токенийн хэрэглээ огцом өссөн явдал байв. Эссэ бичиж буй хүн үдээс хойш 10,000 токен ашигладаг бол, олон тооны агент ажиллуулж буй инженер нэг ч үг бичихгүйгээр цаана нь автоматаар өдөрт сая сая токен зарцуулж чадна. Энэ амралтын өдрүүдэд New York Times сонин "tokenmaxxing" буюу токенийн хэрэглээг дээд цэгт нь хүргэх хандлагын талаар нийтэлж, Meta болон OpenAI зэрэг компаниудын инженерүүд токенийн хэрэглээгээрээ дотооддоо өрсөлдөж байгааг онцолжээ. Токенийн өндөр төсөв нь нэгэн цагт шүдний даатгал эсвэл үнэгүй өдрийн хоол шиг ажлын байрны стандарт хөнгөлөлт болж байна гэж тус сонинд бичсэн байна. Стокгольм дахь Ericsson компанийн нэгэн инженер цалингаасаа илүү их мөнгийг Claude-д зарцуулдаг байж магадгүй бөгөөд төлбөрийг нь ажил олгогч нь хариуцдаг талаар Times-д ярьжээ.

Магадгүй токенууд үнэхээр инженерийн цалингийн дөрөв дэх тулгуур багана болох байх. Гэхдээ инженерүүд үүнийг шууд хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө сайн бодох хэрэгтэй болов уу. Илүү их токен нь богино хугацаанд илүү их хүч чадлыг илэрхийлж болох ч, технологийн хурдацтай хувьслын энэ үед ажлын байрны баталгааг хангаж чадахгүй. Нэгдүгээрт, их хэмжээний токен олгох нь өндөр хүлээлтийг дагуулдаг. Хэрэв компани таны өмнөөс хоёр дахь инженерийн хийх хэмжээний тооцооллын зардлыг санхүүжүүлж байгаа бол танаас хоёр дахин (эсвэл түүнээс дээш) бүтээмж шаардах нь гарцаагүй.

Үүний цаана илүү бүрхэг асуудал нуугдаж байна: нэг ажилтанд ногдох токенийн зардал тухайн ажилтны цалинтай дөхөж эсвэл давж эхлэх үед компанийн санхүүгийн багт ажиллах хүчний талаарх санхүүгийн логик өөрөөр харагдаж эхэлнэ. Хэрэв тооцоолол ажлыг хийж байгаа бол түүнийг зохицуулахад хэдэн хүн хэрэгтэй вэ гэдэг асуултаас зайлсхийхэд хэцүү болно.

Стэнфордын их сургуулийн MBA зэрэгтэй, венчур капиталист асан, өдгөө санхүүгийн үйлчилгээний санхүү хариуцсан захирлаар ажиллаж буй Жамаал Гленн үүнийг мөн онцолжээ. Түүнийхээр, энэхүү хөнгөлөлт мэт харагдах зүйл нь компаниудын хувьд бэлэн мөнгө эсвэл хувьцааг (цаг хугацаа өнгөрөх тусам ажилтанд бодит өгөөжөө өгдөг зүйлс) нэмэгдүүлэхгүйгээр цалингийн багцын үнэ цэнийг өндөр харагдуулах зальжин арга байж болох юм. Таны токенийн төсөв өсөж үржихгүй, үнэ цэнэ нь нэмэгдэхгүй. Мөн үндсэн цалин эсвэл хувьцаа шиг дараагийн ажлын санал дээр хэлэлцээр хийх хөшүүрэг болж чадахгүй.

Хэрэв компаниуд токенийг цалингийн нэг хэсэг болгон хэвшүүлж чадвал бэлэн мөнгөөр олгох цалинг хэвээр үлдээж, өсөн нэмэгдэж буй тооцооллын төсвөө ажилтнууддаа оруулж буй хөрөнгө оруулалт хэмээн тайлбарлах нь тэдэнд илүү амар байх болно. Энэ нь компанийн хувьд маш ашигтай хэлэлцээр юм. Харин инженерийн хувьд ашигтай эсэх нь одоогоор тэдэнд хангалттай мэдээлэл байхгүй байгаа олон асуултаас хамаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 11 цаг 18 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 55 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 12 цаг 21 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 32 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 38 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 44 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 49 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 53 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 16 цаг 25 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 16 цаг 28 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 16 цаг 29 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 34 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 37 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 40 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 51 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 45 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top