x

Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ

Хиймэл оюуныг нэвтрүүлснээр ажлын байр одоогоор цөөрөөгүй байгаа хэдий ч цаашдаа залуу хүмүүс ажилд ороход нөлөөлөх магадлал байгааг "Anthropic" компанийн тайланд дурджээ. Тус компани хиймэл оюун ухаан нь хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлж буйг судалсан байна.

Судлаачид хиймэл оюуны системүүдийн гүйцэтгэж чадах ажлуудын талаарх мэдээлэл болон одоо бодитоор гүйцэтгэж байгаа ажлуудын талаарх өгөгдлүүдэд дүн шинжилгээ хийснээр тухайн ажил мэргэжлийн хэдэн хувийг хиймэл оюун гүйцэтгэж байгааг тооцоолон гаргасан байна.

Тайланд дурдсанаар, онолын хувьд хиймэл оюуны гүйцэтгэж чадах олон ажил бодит байдал дээр хийгдэхгүй байна. Тухайлбал, компьютер, математикийн чиглэлээр хиймэл оюун нь ихэнх ажлыг гүйцэтгэх боломжтой боловч одоогоор гуравны нэг орчмыг нь гүйцэтгэж байгаа аж.

Хиймэл оюуны технологийн нөлөөнд хамгийн ихээр өртөх магадлалтай мэргэжлүүдийн тоонд программ зохиогч, харилцагчид үйлчлэх ажилтнууд, өгөгдөл оруулах операторын мэргэжлүүд орж байна. Харин тогооч, засварчин, аврагч, бармен, аяга таваг угаагч зэрэг биеийн хөдөлмөр шаардсан эсвэл хүмүүстэй шууд харилцдаг ажил мэргэжлүүд хиймэл оюуны нөлөөнд үндсэндээ өртөөгүй хэвээр байна.

2022 онд "ChatGPT" хэрэглээнд нэвтэрснээс хойш хиймэл оюунд хамгийн их ба хамгийн бага хэмжээгээр өртөх магадлалтай мэргэжлүүдийг харьцуулан судлахад ажилгүйдлийн түвшин ерөнхийдөө ижил үзүүлэлттэй байв.

Гэсэн хэдий ч ажилд авахад нөлөөлж эхэлж буйг илтгэх эхний шинж тэмдгүүд ажиглагдаж байна. Тухайлбал, 22-25 насны залуусыг хиймэл оюуныг өргөнөөр ашиглаж байгаа салбаруудад ажилд авах нь багассаныг судалгаа харуулжээ. 2024 оноос хойш залуусын шинээр ажилд орж буй түвшин 2022 оныхтой харьцуулахад 14 орчим хувиар буурсан байна.

Эдгээр өөрчлөлт нь одоогоор багахан хэмжээнд байгаа нь өөр шалтгаантай байх болох юм. Залуусын зарим нь одоогийн ажлын байрандаа илүү удаан ажиллах, өөр мэргэжил сонгох эсвэл үргэлжүүлэн суралцах хүсэлтэй байж болно.

Судалгаанд дурдсанаар, хиймэл оюуны нөлөөнд хамгийн их өртөж байгаа мэргэжлүүдийг эзэмшсэн хүмүүс ихэвчлэн нас ахисан, боловсрол өндөртэй, илүү өндөр цалинтай байгаа бөгөөд тэдний орлого нь хиймэл оюуны нөлөөнд бага өртөмтгий мэргэжлийн ажилтнуудынхтай харьцуулахад дунджаар 47 хувиар илүү байна.

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 11 цаг 20 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 11 цаг 57 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 12 цаг 23 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 34 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 12 цаг 40 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 12 цаг 46 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 12 цаг 51 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 12 цаг 55 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 16 цаг 27 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 16 цаг 30 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 16 цаг 31 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 16 цаг 36 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 16 цаг 39 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 16 цаг 42 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 17 цаг 53 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 18 цаг 47 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top