x

Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ

Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, горим ажиллагааны талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

2026 оны нэгдүгээр сарын 20-ны 06.20 цагт "ДЦС-4"-ийн наймдугаар зуухны халах гадаргууд гэмтэл гарч зогссоны улмаас цахилгааны 161 МВт хэрэглээг хязгаарласан. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын зуух руу орж байгаа нүүрс 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 18 цагт хөлдөж бөглөрснөөс ачаалал 120 МВт-аар буурч, хязгаарлалтын хэмжээ нэмэгдсэн.

Ингээд 371174 айл өрх, 46691 аж ахуйн нэгж, нийт 417865 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний түр хязгаарлалт хийжээ.

Зуухны гэмтлийг шуурхай засварлах ажлыг өчигдөр эхлүүлсэн, өнөөдөртөө багтаж хэвийн горимд оруулна гэж Эрчим хүчний сайд мэдэгдлээ.

2025-2026 оны Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1800 МВт хүрэх тооцоолол гарсан, 2026 оны нэгдүгээр 19-нд 1803 МВт хүрчээ.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүд нийт 2019 Гкал/цагийн ачаалалтай ажиллахаар төлөвлөсөн, 2026 оны нэгдүгээр 20-ны байдлаар 2055 Гкал/цагийн ачаалал авч ажиллаж байна. Гадна агаарын хэм өмнөх жилийн хамгийн хүйтэн өдрийн дундаж хэмээс -6°С хэмээр илүү байна.

Дулааны цахилгаан станцууд 2026 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар нүүрс нөөцлөлт дунджаар 10 хоног буюу 408 мянган тонн, мазутын нөөц 3,023 тонн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ 1 цаг 32 мин Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролцлоо 1 цаг 34 мин Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд 1 цаг 36 мин Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хуралдааны дүнг сайшаав 1 цаг 37 мин Малдаа явсан иргэн осгож нас баржээ 1 цаг 38 мин Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ 1 цаг 38 мин Прокурорын байгууллага долоо хоногт 109 мянга гаруй зөрчил бүртгэжээ 1 цаг 39 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ 1 цаг 40 мин Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний салбарын дампуурал 3 цаг 12 мин Улаанбаатар хотод 22 байршилд үерийн хамгаалалтын далан, суваг байгуулна 3 цаг 12 мин Цагдаагийн байгууллагад нэг өдөрт 1820 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 14 мин АНУ Их Британид баригдах Хятадын шинэ ЭСЯ-нд санаа зовниж байна 3 цаг 16 мин Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймагт эхэлнэ 3 цаг 18 мин Засгийн газар битүүний өдрийг амралтын өдөр болголоо 3 цаг 18 мин Цагаан сарыг угтан хүнсний бүтээгдэхүүний үнэ, хангамжид хяналт хийж байна 3 цаг 20 мин Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно 3 цаг 22 мин Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтад хүчин зүйлийн шинжилгээ хийжээ 3 цаг 22 мин Эрчим хүчний системд зохицуулалт хийж байна 4 цаг 45 мин Монгол, Катарын тусгай хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 5 цаг 28 мин Нийслэлийн 375 дэлгүүрээр нөөцийн мах худалдаалж эхэллээ 5 цаг 28 мин
iИх уншсан
Зэрлэг капитализм Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ Саран дээр цөмийн реактор барина Дээрэлхэлт үйлдсэн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хөтөлнө... “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00–20:00 ц... Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелий... “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зо... Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа АНУ-ын Төрийн департмент 75 улсын иргэдэд цагаачлалын виз ол...
Top