x

Туул усан цогцолбор барьж, нийслэлийн усны хэрэгцээг хангана

Дэлхийн томоохон хотууд хур бороо, гадаргын усыг хуримтлуулан, нөөцлөх замаар усны аюулгүй байдлыг хангах жишгийг тогтоогоод удаж буй. Харин Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг зөвхөн газрын доорх гүний усаар хангаж ирсэн нь нөөц шавхагдах бодит эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.

Мөн борооны усыг ашиглалгүй, урсган өнгөрөөж байгаа нь усны нөөцийн алдагдал, үерийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Энэхүү тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн нэгдүгээр шатанд боомт барих хамгийн тохиромжтой байршлыг Туул голын дээд хэсэгт, далайн түвшнээс дээш 1352 метрийн өндөрт сонгосон нь Улаанбаатар хотод ойр, ус дамжуулах шугам сүлжээний уртыг богиносгож, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах эдийн засгийн ач холбогдолтой. Тэрчлэн уг байршил нь тусгай хамгаалалттай ой мод, зэрлэг амьтдын бүсэд нөлөөлөхгүй аж. Мөн инженер геологийн нарийвчилсан судалгаагаар боомтын тэнхлэгийг голын урсгалд перпендикуляр байхаар тогтоосон нь лаг шаврын хуримтлалыг өөрөө цэвэрлэх байгалийн давуу орчныг бүрдүүлж буй.

Тус усан цогцолбор нь усан сан, ус дамжуулах шугам сүлжээ, цэвэршүүлэх байгууламж бүхий иж бүрэн дэд бүтэцтэй байх бөгөөд нийт 5569 ам метр талбайд хэрэгжинэ. Усан сангийн далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдасны гүн 19.84 метр байна. Боомтын зүүн эрэгт ил гарсан байгалийн чулуун хэсэг, баруун эргийн гүнд тогтоогдсон хатуу хөрс нь уг байгууламжийн бат бөх, тогтвортой байдлыг бүрэн хангах геологийн таатай нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн үзжээ.

Туул усан цогцолбор ашиглалтад орсноор нийслэл хотын хэрэгцээнд 50 сая шоо метр ус тогтмол нийлүүлэхийн зэрэгцээ хур бороо ихтэй үед 50 сая шоо метр усыг хуримтлуулах усан сан байгуулагдана. Ингэснээр өсөн нэмэгдэж буй хүн амын усны хэрэгцээг найдвартай хангахаас гадна Туул голын экосистемийг хамгаалж, ган гачигтай жилүүдэд голын урсцыг тэтгэх стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Испанийн “INDRA” компани Монголын агаарын навигацын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд хамтран ажиллана 1 цаг 22 мин Ш.Алтантуяагийн гэр бүл Малайзын засгийн газартай хийсэн шүүх хуралд ялагджээ 1 цаг 24 мин Хиймэл оюунд суурилсан систем замын хөдөлгөөний зөрчлийг бууруулжээ 1 цаг 26 мин УИХ-ын дарга Н.Учрал Дорноговь аймаг дахь нарны цахилгаан станцтай танилцлаа 1 цаг 26 мин Сүхбаатар дүүргийн удирдлагууд шуурхай зөвлөгөөн хийж, үүрэг даалгавар өглөө 1 цаг 27 мин Туул усан цогцолбор барьж, нийслэлийн усны хэрэгцээг хангана 1 цаг 28 мин Иргэдийг буцалтгүй зээл олгоно гэх хуурамч зараар залилж байна 1 цаг 29 мин Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг энэ сард олгох талаар хуралдаж байна 1 цаг 45 мин Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 21 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав 2 цаг 3 мин Цагаан сарын "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна 3 цаг 19 мин Цагдаагийн байгууллагад нэг өдөрт 1676 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 20 мин Эрчим хүчний дутагдлын улмаас цахилгаан хязгаарлаж болзошгүйг анхааруулав 3 цаг 21 мин “Чингис хаан” үндэсний музей Олон улсын өвийн хүрээлэнтэй хамтран ажиллана 3 цаг 22 мин Монголд анх удаа хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлээ 3 цаг 23 мин Д.Трамп Газын зурвасын асуудлаарх "Энх тайвны зөвлөл"-д В.Путин, А.Лукашенко нарыг урилаа 3 цаг 24 мин Илон Маскийн xAI компани асар их эрчим хүч зарцуулдаг супер компьютер ашиглалтад орууллаа 3 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 34 хэм хүйтэн 3 цаг 28 мин Уур амьсгалын үндэсний хороо хуралдаж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа 3 цаг 28 мин Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран ажиллана 3 цаг 29 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларчээ 5 цаг 19 мин
iИх уншсан
Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ Зэрлэг капитализм Оюутолгойн хэлэлцээн дээр С.Баярцогтыг томилчих ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ Саран дээр цөмийн реактор барина Дээрэлхэлт үйлдсэн сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хөтөлнө... “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00–20:00 ц... Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелий... “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зо... Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа АНУ-ын Төрийн департмент 75 улсын иргэдэд цагаачлалын виз ол...
Top