x

Монголд анх удаа хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийлээ

Монгол Улсад цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийж, дотоодын эрүүл мэндийн салбарт түүхэн шинэ хуудас нээлээ.

Энэхүү эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг Н.Оюундэлгэр ахлагчтайгаар санаачлан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Туркийн “Медикал Парк” эмнэлэг, ТИКА олон улсын байгууллагын дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлжээ. УНТЭ-ийн уг баг өмнө нь цусны хавдартай насанд хүрэгчдийн 36 тохиолдолд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн туршлагатай аж. Эмчилгээний явцад ЭХЭМҮТ-ийн удирдлага, Хүүхдийн цус, хавдрын тасгийн эмч, мэргэжилтнүүд идэвхтэй оролцож, Туркийн нэр хүндтэй эмч, мэргэжилтнүүд болох профессор Тунч, доктор Башак, мөн менежер Сапта нар арга зүй, мэргэжлийн зөвлөгөөг өгсөн байна. Эмчилгээ хийлгэсэн 15 настай Мичидмаа охин нь таван настайдаа цусны хавдраар оношлогдож есөн жилийн турш эмчилгээ хийлгэн, өвчин нь удаа дараа сэдэрч байсан бөгөөд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний дараа биеийн байдал нь сайжирчээ.

Сүүлийн жилүүдэд цусны хавдрын тохиолдол нэмэгдэх болсон бөгөөд жилд 150-200 тохиолдол, үүнээс хүүхдийн цусны хорт хавдрын 50-60 орчим тохиолдол оношлогдож байна. Цусны хавдрын үед үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг гадаадад 350-500 сая төгрөгөөр хийдэг. Харин Монгол Улсад анх удаа амжилттай хийж эхэлснээр иргэдийн гадаад руу урсах зардлыг бууруулах, эх орондоо чанартай тусламж үйлчилгээ авах бодит боломж бүрджээ. Энэ нь Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил, ялангуяа хүүхдийн цус, хавдрын тусламж үйлчилгээний чадавхыг шинэ түвшинд хүргэх чухал алхам болсныг эмч мэргэжилтнүүд онцоллоо. Туркийн “Медикал Парк” эмнэлгийн багтай хамтран цусны үүдэл эс шилжүүлэн суулгах гурван эмчилгээг хийхээр төлөвсний эхнийх нь амжилттай болжээ. Тэгвэл дараагийн хүүхдэд эмчилгээ хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Мөн Туркт үүдэл эсийн эмчилгээний чиглэлээр эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах зэргээр хамтран ажиллах юм.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ярихдаа, “Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний зардал 70 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас даадаг. Үүдэл эс шилжүүлэн суулгасан багийнхан уг эмчилгээний бодит өртөг нь 120 сая гаруй төгрөг болж байгааг өнөөдөр танилцуулсан. Иймд эмчилгээний бодит өртгийн судалгааг дахин хийж, ЭМДҮЗ-өөс эмчилгээний зардлын өртгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргах боломжтой” гэв.

Харин Төрийн соёрхолт, Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч Н.Оюундэлгэр, “Энэ бол эмч бидний хүсэн хүлээсэн сайхан өдөр байлаа. Бид ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран Монголд анх удаа хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслыг хийв. Турк эмч нар мэс заслаас хойш нэг сарын дараа өвчтөнөө эргэн ирж, олон нийтэд хандаж мэдээлэл хийж байгаа нь энэ. Өвчтөн болох 15 настай охин маань 10 жилийн турш цусны хавдар гэдэг өвчнөөр шаналж явсан. Энэ хүүхдэд үүдэл эсийг нь шилжүүлэн суулгаж, өнөөдөр бүх эс нь эрүүл хүний түвшинд ирсэн байгааг өнгөрсөн баасан гарагийн шинжилгээний хариугаар харж, бахархаж байлаа” гэв.

Тэгвэл УНТЭ-ийн Цусны эмгэг судлалын чөмөг шилжүүлэн суулгах төвийн эмч Б.Хишигжаргал, “Эрүүл мэндийн даатгалын газрын эдийн засгийн албаны гаргасан тооцооллоор 2014 онд 60, 70 сая төгрөг гэж тогтоож байсан. Өнөөдрийг хүртэл даатгалаас энэ үнээрээ хөнгөлж байгаа. Энэ хооронд ам.долларын ханш, инфляц хэдэн хувиар өссөн. Ингэхээр энэ эмчилгээний өртөг хаанаа ч хүрэхгүй байгаа. УНТЭ өөрөө тендер зарлаж, эм эмнэлгийн хэрэгслүүдээ худалдан авдаг. Энэ өртгөөр тендерт оролцох компани, аж ахуйн нэгж байдаггүй. Тиймээс бид гадаадын олон улсын байгууллагаас тусламж гуйх хэлбэрээр энэ мэс заслыг хийж, өдий зэрэгтэй явж байна гэсэн үг. Туркийн “Медикал Парк” эмнэлэг хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс заслаараа алдартай. Биднийг тэнд очиж, эмнэлэгтэй нь танилцаж байхад Монгол Улсаас 10 орчим хүүхэд үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийлгэж байсан. Бид ярилцаад, хамтран Монгол Улсад энэ төрлийн мэс заслыг хийх саналыг тавьж, эх орондоо амжилттай хийлээ. Өндөр өртөгтэй мэс заслыг эх орондоо 120-130 сая төгрөгөөр хийх боломжийг бүрдүүллээ. Энэ ажлыг төр засгаас дэмжиж, мэс заслын үнэлгээг зөвөөр тогтоосноор олон хүнийг эрүүл саруул болгох боломж бүрдэнэ” хэмээн ярилаа.

ЭХЭМҮТ-ийн удирдлага болон цусны эмгэг, хавдар судлалын багийн эмч нарын мэдээлснээр, Монгол Улсад жил бүр дунджаар 100 орчим хүүхдэд шинээр хорт хавдар оношилдог бөгөөд тэдгээрийн дийлэнх хувийг цусны хорт хавдар эзэлдэг байна.

Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нэвтрүүлснээр хүүхдүүдийг гадаад улс зорих хэрэгцээ буурч, оношилгоо, эмчилгээний үр дүн сайжрах, урт хугацаанд амьдрах боломж нэмэгдэх чухал нөхцөл бүрдэнэ.

Мөн CD34 үүдэл эс тоолох урсгал цитометрийн шинжилгээг дотооддоо амжилттай нэвтрүүлснээр үүдэл эсийг шууд, хөлдөөж хадгалан эмчилгээнд ашиглах боломж бүрдэж, хүүхдийн цусны хавдрын оношилгоо, эмчилгээний чанар шинэ шатанд гарч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 18 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав Уржигдар 18 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 17 цаг 50 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов Уржигдар 17 цаг 48 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо Уржигдар 17 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав Уржигдар 17 цаг 39 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу Уржигдар 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Уржигдар 17 цаг 30 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Уржигдар 17 цаг 27 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ Уржигдар 17 цаг 26 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Уржигдар 17 цаг 25 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Уржигдар 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Уржигдар 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Уржигдар 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Уржигдар 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов...
Top