x

ОУСС-ын Crew-11 хөлгийн баг эрүүл мэндийн шалтгаанаар хугацаанаасаа өмнө эргэн ирнэ

Олон улсын сансрын станцад ажиллаж буй Crew-11 хөлгийн багийн нэг гишүүнд эрүүл мэндийн асуудал тулгарсан тул багийн гишүүд 15-ны лхагва гарагт буюу товлосон хугацаанаас өмнө эх дэлхийдээ эргэн ирнэ гэж сансар судлалын НАСА агентлаг мэдээллээ.

Хойд Америкийн зүүн эргийн цагаар 14-ний 17:00 цагт НАСА болон SpaceX компани Crew-11 хөлгийг ОУСС-аас салгахаар төлөвлөж байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл, аврах багийнхны бэлэн байдлаас шалтгаалан 15-ны өглөө Калифорнийн эрэг орчимд далайд буулгана гэж ОУСС-ын Х нийгмийн сүлжээний хуудсанд бичсэн байна.

Буулгах ажиллагааны явцаас хамааран дээрх цаг өөрчлөгдөж магадгүй.

Crew-11 хөлгийн багийн бүрэлдэхүүнд хөлгийн дарга Зена Кардман, сансрын нисгэгч Майкл Финк, Японы сансрын нисгэгч Кимия Юи, Оросын сансрын нисгэгч Олег Платонов нар багтаж байгаа юм. Тэдний хэнд нь эрүүл мэндийн асуудал тулгарсан тухайд мэдээлэл алга байна.

Crew-11 хөлгийн багийнхан бүгдээрээ эх дэлхийдээ эргэн ирсний дараа ОУСС-д Америкийн иргэн Кристофер Уильямс, Союз МС-28 хөлгийн багийн гишүүд болох Оросын иргэн Сергей Кудь-Сверчков, Сергей Микаев нар үлдэх ажээ.

Crew-11 хөлгийг 2025 оны 8 дугаар сард ОУСС руу хөөргөсөн юм. Тус станцад үүрэг даалгавар гүйцэтгэхэд голдуу хагас жилийг зарцуулдаг бөгөөд тус хөлөг 2 дугаар сарын хоёрдугаар хагаст эх Дэлхийдээ эргэн ирж, оронд нь Crew-12 хөлгөөр дөрвөн сансрын нисгэгчийг ОУСС-д хүргэх ёстой байв.

Багийнхан товлосон хугацаанаас өмнө буцаж ирнэ гэх мэдээлэл пүрэв гарагт цацагдсан байна. 7-ны өдөр болсон хэвлэлийн хурлын үеэр НАСА-гийн захирал Жаред Айзекман хэлэхдээ “станцын бүхээгт байсан багийн нэг гишүүнд эрүүл мэндийн асуудал үүссэн бөгөөд одоо биеийн байдал нь тогтвортой байна” гэлээ. Түүний мэдэгдсэнээр, агентлагийн удирдлага ба ерөнхий эмч Жеймс Полк-той зөвлөлдсөний үндсэн дээр багийнхныг буцаах шийдвэр гаргасан ажээ. Ийм шийдвэрийг тус агентлаг ажиллаж эхэлснээс хойших 65 жилийн түүхэнд анх удаа гаргаж байгаа нь энэ юм.

НАСА-гийн орлогч захирал Амит Кшатрия хэлэхдээ, ОУСС-д ганцаараа үлдэх Америкийн сансрын нисгэгч Кристофер Уильямс бүх ажлыг гүйцэтгэж чадна, түүний ажлыг олон мянган мэргэжилтнүүд хянана, мөн Америкийн систем дээр ажиллах дадлага туршлага бүхий Оросын сансрын нисгэгчид түүнд тусална гэлээ.

Эх сурвалж: ВВС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 11 цаг 45 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 22 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 12 цаг 48 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 12 цаг 59 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 5 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 10 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 15 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 20 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 16 цаг 51 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 16 цаг 55 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 16 цаг 56 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 1 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 4 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 7 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 18 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 12 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top