x

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана

Дэлхийн улс орнууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нэгдэн орсноор эрүү шүүтээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой тодорхой үүргүүдийг биелүүлэх хариуцлагыг олон улсын өмнө хүлээдэг.

Тус конвенцийн 10 дугаар зүйлд "оролцогч улсууд аливаа хэлбэрээр баривчлагдсан, саатуулагдсан, хоригдсон этгээдийг харгалзах, байцаах, харьцах, хууль сахиулах, энгийн, цэргийн болон эмнэлгийн бүрэлдэхүүн, төрийн албан тушаалтан болон бусад холбогдох этгээдүүдийн сургалтад эрүүдэн шүүхийг хориглох тухай агуулга, сургалтын материал, мэдээллийг бүрэн тусгах, мөн уг хориглосон заалтыг тэдгээрийн үүрэг, үйл ажиллагааны журам, зааварт тусган хэрэгжүүлэх" үүргийг хүлээсэн байдаг.

Энэхүү олон улсын үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг Дэд хороо (SPT), Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэг (APT)-тэй хамтран, эрүү шүүлтийн хор уршиг, түүний хүний эрх, хүний нэр төрд үзүүлэх сөрөг үр дагаврын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн. Гэвч хүний эрхийн зөрчил гарсаар байгаа нь цаашид үйл ажиллагааг илүү өргөжүүлэх, алба хаагчдын сахилга хариуцлагын тогтолцоог сайжруулах, олон талын оролцоог уялдуулан хангах, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлт шаардлагатай байгааг илэрхийлж байна.

Үүнтэй уялдуулан Дотоодын цэргийн штабын зүгээс Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд хандан хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний эрх, тэр дундаа эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах албан ёсны хүсэлт ирүүлсэн.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа нь Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын нийт бие бүрэлдэхүүнд хүний эрх, тэр дундаа эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, харилцан ажиллаж байна.

ЭШУСАЭ гишүүн, хууль зүйн доктор, дэд профессор Я.Цэлмэн 2026 онд хууль сахиулах болн цэргийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий харьцаа, хүний нэр төрийг доромжлох аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх зорилготой сургалт, нөлөөлөл, соён гэгээрүүлэх ажил арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах шаардлагатай байгааг санууллаа.

Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингисийн зүгээс дээрх ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах бүхий л нөөцөөр хангаж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Цаашид төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагатай хамтран үйл ажиллагаа, үйлчилгээний стандарт, сургалтын хөтөлбөр, дотоод журам, зааврыг хүний эрхийн олон улсын шаардлагад нийцүүлэх, мөн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах юм.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 1 цаг 7 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 1 цаг 17 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 1 цаг 17 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 1 цаг 18 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цаг 20 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 1 цаг 22 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 1 цаг 23 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 3 цаг 6 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 3 цаг 8 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 3 цаг 9 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 3 цаг 10 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 3 цаг 15 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 3 цаг 16 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 4 цаг 5 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 4 цаг 6 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 4 цаг 13 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 4 цаг 14 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 4 цаг 17 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 5 цаг 9 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 5 цаг 11 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top