x

Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ

Нигерийн төв нутгийн хойд хэсэгт орших Нигер мужийн сургуулиас 11 дүгээр сард хулгайлагдсан 130 хүүхэд суллагдсан гэж тус улсын эрх баригчид ням гарагт мэдэгджээ.

“Террористуудад хулгайлагдсан 130 сурагч одоо суллагдсан. Тэд даваа гарагт Минна хотод ирж, Зул сарын баярыг эцэг эхтэйгээ хамт өнгөрүүлнэ хэмээн найдаж байна” гэж Ерөнхийлөгч Бола Тинубугийн туслах Байо Онануга X хуудсандаа бичсэн байна. Цэрэг-тагнуулын ажиллагааны дүнд сургуулийн сурагчдыг чөлөөлсөн гэдгийг тэрбээр нэмж хэлжээ. Түүний мэдээлснээр, нийт суллагдсан сурагчдын тоо одоо 230 болсон байна.

11 дүгээр сарын 21-нд Папири тосгонд байрлах Гэгээн Мариягийн католик шашны сургуулийн дотуур байрнаас зэвсэгт этгээдүүд 315 сурагч, ажилтныг хулгайлжээ. Хүн хулгайлсан хэргийг аль бүлэглэл үйлдсэн, Нигерийн эрх баригчид тэднийг хэрхэн сулласан нь одоогоор тодорхойгүй байна. Уг сургуулийн 100 орчим сурагчийг 12 дугаар сарын 8-нд сулласан юм. Халдлагын үеэр 50 орчим хүүхэд зугтаж чадсан гэж Нигерийн Христэд итгэгчдийн холбоо мэдэгджээ. AFP агентлаг НҮБ-ын эх сурвалжийг эш татан мэдээлснээр, барьцаалагдсан бүх хүн суллагдсан бололтой байна.

Нигерийн хууль сахиулагчид тус улсын баруун хойд нутаг дахь зэвсэгт бүлэглэлүүдтэй олон жилийн турш тэмцэж ирсэн бөгөөд зэвсэгт этгээдүүд тосгод руу халдаж, хүмүүсийг барьцаалан хулгайлдаг байна. Баруун Африкийн тус улсад хүн хулгайлах хэрэг сүүлийн саруудад улам олон удаа гарч, 12 дугаар сарын эхээр хоёр долоо хоногийн дотор 490 орчим хүн хулгайлагдсан гэж Нигерийн “Punch” сонинд мэдээлжээ. 12 дугаар сарын 2-нд Батлан ​​​​хамгаалахын сайд Бадару Абубакар албан тушаалаасаа огцорсон байна.

Үүний зэрэгцээ Нигерийн зүүн хойд нутаг зэвсэгт бүлэглэлүүд хүн хулгайлах ажиллагаа явуулж байна. “Боко Харам” зэвсэгт бүлэглэлийнхэн 2014 онд 300 орчим сурагч охидыг хулгайлсан бөгөөд зарим сурагч одоог хүртэл сураггүй хэвээр байгаа юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… 41 мин Япон, Төв Азийн орнууд “Токиогийн тунхаглал”-ыг баталж, эдийн засгийн харилцаагаа бэхжүүлнэ 49 мин Хайнанийн ЧХБ протекционизмын эсрэг Хятадын байр суурийг илэрхийлж байна 54 мин Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээн Мароккод эхэллээ 55 мин Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна 56 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоо хоногт 1526 дуудлага иржээ 1 цаг 1 мин Нигерид хулгайлагдсан 130 хүүхэд суллагджээ 1 цаг 6 мин Нийслэлд 13 байршлын 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ 1 цаг 10 мин Завхан аймгийн шагайн харвааны тэргүүн оны шилдэг тайлбарлагчаар шалгарч, "Даян мэргэн" төсөл амжилттай хэрэгжжээ. 1 цаг 11 мин Нийслэл, орон нутагт гал түймэр, ослын дуудлага нэмэгдэж, 12 иргэний амь насыг авран хамгааллаа 1 цаг 11 мин Яаралтай тусламжаар үзүүлсэн хүүхдийн 65.3% нь томуу, томуу төст өвчний халдвартай байна 1 цаг 18 мин 1-4 дүгээр ес үргэлжлэх үед хүйтний эрч оргилдоо хүрнэ 1 цаг 26 мин Жангар тууль хайлах үйл ажиллагаа дөрөв дэх жилдээ амжилттай боллоо 1 цаг 28 мин Энэ долоо хоногт Монгол Улсад өрнөх онцлох үйл явдлууд 2 цаг 52 мин Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай НҮБ-ын тогтоолыг батлууллаа 2 цаг 53 мин Хавдар судлалын үндэсний төв мэс заслын эмчилгээнд робот ашиглана 2 цаг 58 мин Оюу толгойн асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулахаар боллоо 2 цаг 59 мин Баянзүрх дүүргийн 45, 268 дугаар цэцэрлэгийн засварын ажил дуусав 3 цаг 3 мин "Паддингтоны адал явдал" киноны найруулагч лабубугийн тухай кино хийнэ 3 цаг 5 мин Цагаан алтны үнэ 14 жилд байгаагүй дээд түвшинд хүрлээ 3 цаг 10 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top