Өнгөрсөн долоо хоногт нийслэл болон орон нутгийн хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгджээ.
Үүнээс нийслэлд гал түймрийн 37, аврах ажиллагааны 3 дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 12 иргэний амь насыг авран хамгаалж, 52 иргэнийг утаажилтын бүсээс гарган, мөн 2.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Нийт дуудлагын 69 нь объектын гал түймэр, нэг нь газар хөдлөлт, хоёр нь шүлхий өвчний, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байв.
Сурагчдын улирлын амралт үргэлжилж буйтай холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна. Ялангуяа хуванцар, нийлэг материалаар хийсэн гацуур мод богино хугацаанд шатах эрсдэлтэй тул галд тэсвэртэй тэмдэглэгээтэй мод сонгох, гэмтэлтэй гэрэл ашиглахгүй байх, лаa, халаагч, ил галаас хол байрлуулахыг зөвлөж байна.



