Мароккогийн шигшээ баг Африкийн Үндэстнүүдийн цомын тэмцээний эхний тоглолтод Коморын арлуудын багийг 2:0-ээр хожлоо.
Тоглолтын 55 дахь минутад Браим Диас, 74 дэх минутад Аюб Эль-Кааби гоол оруулжээ. Харин 11 дэх минутад Мароккогийн тоглогч Суфиане Рахими торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж чадсангүй.
Мароккогийн шигшээ баг 3 оноотой болсноор Мали, Замби улсуудын багууд багтсан А хэсгийг тэргүүлж байна. Дараагийн тойрогт Мароккогийн баг Мали улсын багтай, Коморын арлуудын баг Замбигийн багтай тоглох бөгөөд хоёр тоглолт хоёулаа 12 дугаар сарын 26-нд болно.
Мароккод болж буй Африкийн үндэстнүүдийн цомын тэмцээнд 24 баг 6 хэсэгт хуваагдан оролцож байна. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд болон гуравдугаар байрт шалгарсан шилдэг дөрвөн баг хасагдах шатанд шалгарна. 1/8 шигшээ тоглолт 1 дүгээр сарын 3-6-нд, 1/4 шигшээ тоглолтууд 1 дүгээр сарын 9, 10-нд, хагас шигшээ тоглолт 1 дүгээр сарын 14-нд болно. Гуравдугаар байрын төлөөх тоглолт 1 дүгээр сарын 17-нд Касабланка хотод болох бол цомын эзэн 1 дүгээр сарын 18-нд Рабат хотод тодорно.
Эх сурвалж: TASS



