x

АНУ-д хүн дүрст “NEO” гэрийн роботын урьдчилсан захиалга эхэллээ

Америкийн “1X” компани гэрийн ажил болон хувийн ажлуудад туслах зориулалттай дэлхийд анхны хүн дүрст робот болох NEO-гийн урьдчилсан захиалгыг эхлүүлснээ мэдэгджээ. 

Энэхүү робот нь өрөөг автоматаар цэвэрлэх, хувцас эвхэх, өрөөг цэгцлэх, түүгээр барахгүй хоол бэлтгэхэд хүртэл туслах чадвартай. 

Эзэнтэйгээ амьд харилцан яриа өрнүүлэх, өгсөн командуудыг нь ялгаж таних, орчны байдлыг тодорхойлж үнэлэх, гэр бүлийн хэрэгцээ шаардлагад дасан зохицох боломжийг олгодог хиймэл оюун бүхий системээр уг роботыг тоногложээ. Түүнчлэн өмнө өгөгдсөн командуудыг санах, худалдан авах зүйлсийн жагсаалт гаргах, болох үйл явдлуудыг сануулах, мөн суралцахад тусална. 

Уг робот намуун зөөлнөөр, аюулгүйгээр хөдөлж, хүнд жинтэй эд зүйлсийг өргөж зөөх чадвартай бөгөөд дуу чимээ багатай ажилладаг.

NEO-гийн эхний хүргэлтийг 2026 онд АНУ-д хийхээр төлөвлөж байгаа бол 2027 онд олон улсын зах зээлд гаргах ажээ. Роботыг 20 мянган ам.доллароор урьдчилан захиалах боломжтой, мөн сарын 499 ам.долларын захиалгын үйлчилгээ санал болгох аж.

Энэхүү төсөл нь гэрийн ажлыг хөнгөвчилж, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж чадах оюун ухаант роботуудыг зохион бүтээснээр өдөр тутмын амьдралыг илүү тав тухтай, аюулгүй болгох зорилготой гэж "1X" компанийн мэдээлэлд дурджээ. 

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 36 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 13 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 39 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 50 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 56 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 2 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 7 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 11 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 43 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 46 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 47 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 52 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 55 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 58 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 9 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 3 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top