x

Дэлхийд хамгийн хурдан галт тэрэг туршилтад орж 453 км/ц хурдаллаа

Хятадад шинэ үеийн CR450 хэмээх хэт хурдан галт тэрэгний урьдчилсан туршилт эхэлжээ. Туршилтын үеэр галт тэрэг цагт 453 км хурдалж, шинэ дээд амжилт тогтоосон байна.

Энэхүү галт тэргийг цагт 400 км-ийн хурдтайгаар арилжааны зориулалтаар бүтээж байгаа ажээ. Зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглаж эхлэхийн өмнө нийт 600 мянган км-ийн туршилт хийх ёстой гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. 

CR450 бол өмнөх CR400 Fuxing галт тэрэгний шинэчлэн сайжруулсан хувилбар юм. Уг галт тэрэг нь агаарын урсгалд зохицсон хэлбэртэй 15 м урт хамартай тул агаарын эсэргүүцлийг 22 хувиар бууруулдаг байна. Мөн 50 тонноор хөнгөн болсноос гадна өндрийг нь 20 см-ээр намсгаснаар аэродинамикийн үзүүлэлт нь илт сайжирсан байна. 

CR450 галт тэрэгний бас нэгэн гайхалтай үзүүлэлт бол ердөө 4 минут 40 секундийн дотор 0 км/ц-аас 350 км/ц хүртэл хурдаа авдаг бөгөөд энэ нь “CR400 Fuxing”-ээс 100 секундээр хурдан байна. 

Одоогийн байдлаар CR450 дэлхийн хамгийн хурдан галт тэрэг гэж тооцогдож байна. Япон, Францын хэт хурдан галт тэрэгний дээд хурд нь цагт 320 км бөгөөд энэ нь Хятадын шинэ галт тэрэгнийхээс хамаагүй бага юм. Хятадын CR400 Fuxing галт тэрэг цагт 350 км хурдалдаг хэдий ч CR450-тай харьцуулахад мөн л удаан байгаа юм.

CR450 галт тэргийг 2027 онд Шанхай, Чэндү хотуудыг холбосон шинэ өндөр хурдны замаар явуулж эхлэх төлөвтэй байна. 

Эх сурвалж: Xinhua

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 37 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 14 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 40 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 51 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 57 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 3 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 8 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 12 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 43 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 47 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 48 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 53 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 56 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 59 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 10 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 4 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top