Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны аравдугаар сарын 21-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.532 болжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа- 7 хүн
- Хөнгөн – 2
- Дунд – 5
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 13,514, нас барсан 11 болжээ. Харин хавьтал болсон нийт 96794 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5065 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3111, 5-9 насны 1737 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.