x

1008 айлын орон сууцнаас 756 айлд байраа өмчлүүлэх, 252-ыг нь түрээслүүлэх шийдвэр гарлаа

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт Ногоон нуур орчмын гэр хорооллын айлуудын газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих төслийг 2022-2025 онд хэрэгжүүлж, өнгөрсөн долоо хоногт хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хотын хөгжлийн болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг газраа орон сууцаар солих нөхцөлтэйгөөр сонгон шалгаруулж, “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд хамруулах, чөлөөлсөн газарт хувийн хэвшилтэй хамтран орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх ажээ. “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцны 756-ыг нь газар чөлөөлсөн айл өрхийг хамруулна. Харин үлдсэн 252-ыг түрээслээд өмчлөх нөхцөлөөр ашиглахаар төлөвлөжээ. Мөн “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд сонгон шалгаруулж, хамруулах, түрээсийн үнийг зах зээлийн үнэтэй уялдуулж шинэчлэн тогтооно. 

Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан ярихдаа, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Барилга хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай холбоотой нэгэн чухал шийдвэр гарлаа. 1008 айлын орон сууцнаас газраа чөлөөлсөн 756 айлд өмчлүүлэх, үлдсэн 252-ыг нь түрээслүүлэх Засгийн газрын тогтоолыг баталсан. Түрээсийн төлбөр нэг мкв нь 6000 төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан энэ төсөл нь 960 хүүхдийн сургуультай, 250 хүүхдийн цэцэрлэгтэй. Сургууль, цэцэрлэг нь ирэх жил ашиглалтад орно” гэв.

Энэхүү орон сууц нь 4.2 га газарт цутгамал төмөр бетон бүтээцтэй, зоорьтой 21 давхар найман блок, нэгдсэн хоёр гараашийн 271 далд зогсоол, хорооллын доторх авто зам, ил авто зогсоол, ногоон байгууламж, гадна төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор хороолол юм.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 50 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 53 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 54 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 56 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 0 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 1 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 3 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 26 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 34 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 35 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 38 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 40 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 45 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 46 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 48 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 47 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 48 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 4 цаг 48 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 4 цаг 51 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top