x

“Таван шар”-ын нүхэн гарцын ажил 90 хувьтай байна

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замтай огтлолцуулахгүйгээр шийдэх хүрээнд дөрвөн байршилд Нүхэн гарцын төслийг барьж байгуулахаар төлөвлөсөн. 

Өнөөдрийн байдлаар “Таван шар”, төмөр замын 396-р гарам нүхэн гарцын нийт ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна. Төмөр зам, авто замтай өөр түвшинд огтлолцох явган хүний гүүрэн гарцын зураг төслийн ажлыг боловсруулж магадлалаар батлуулахаар хүргүүлээд байна.

Геологийн төв лабораторийн уулзварын нүхэн гарцын газар чөлөөлөлтөд нийт 21 нэгж талбараас өртсөнөөс 18-ыг чөлөөлж, үлдсэн 3 нэгж талбар зөвшилцөх шатандаа хэрэгжиж байна. Тус байршлын нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцлэл дуусч инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ирэх оны хавраас авто замын барилга угсралтын ажл ыг гүйцэтгэнэ.

“Гермес” төвийн урд, төмөр замын зоорины нүхэн гарц их биеийн бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд төмөр замын суурь бүтцийн доогуур түлхэх технологиор байрлуулж байна. Нийт 10 нэгж талбараас 4-ийг чөлөөлж, 6 нэгж талбар зөвшилцөх шатандаа байна.

Нарны зам, Их хүрээний гудамжны нүхэн гарцын загвар зургийг Хот байгуулалт, хотын стандартын газраар батлуулсан. Газар чөлөөлөлтийн хүрээнд 19 нэгж талбарт мэдэгдэх хуудас хүргүүлж, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ. 

Төмөр замыг авто замтай өөр түвшинд, нүхэн гарцын шийдлээр огтлолцох төслийг хэрэгжүүлснээр авто замын хөдөлгөөн саадгүй нэвтрэх нөхцөл бүрдэж, төмөр замын хаалттай гарам дээрх авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал бүрэн хангагдах юм. 

Төслийн хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээ, авто болон явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийн цогц ажлууд хийгдэх бөгөөд газар чөлөөлөлт бүрэн дууссаны дараа барилга угсралтын ажил эрчимжинэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт 88 хувьтай байна 47 мин Шатахуун худалдаа эрхлэгч 21 ААН-д 52.6 тэрбум төгрөгийн торгууль ногдуулав 48 мин Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно 51 мин Тусгай замын дугуйн ДАШТ Чилид эхэллээ 1 цаг 3 мин Орос, Беларусийн цаначид Олимпод оролцох эрхгүй боллоо 1 цаг 6 мин 1008 айлын орон сууцнаас 756 айлд байраа өмчлүүлэх, 252-ыг нь түрээслүүлэх шийдвэр гарлаа 1 цаг 7 мин Хугацаат цэргийн алба хаагчдыг мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулна 1 цаг 9 мин Алтны үнэ 6 хувиар буурч, 4093 ам.долларт хүрэв 2 цаг 45 мин Хятад улс дэлхийн хамгийн том хөвдөг салхин турбиныг суурилуулна 2 цаг 47 мин АИ-92 шатахууны нийлүүлэлт хэвийн, иргэдийг сандарч нөөцлөхгүй байхыг уриалав 2 цаг 49 мин Дэлхийд хамгийн хурдан галт тэрэг туршилтад орж 453 км/ц хурдаллаа 2 цаг 54 мин Засгийн газар энхийг сахиулагчдын томилолтын зардлыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа 2 цаг 58 мин Эрчим хүчний гудамжны уулзварыг 24-ний шөнө түр хугацаанд хаана 3 цаг 0 мин Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт нийслэлд 92 хувьтай байна 3 цаг 1 мин “Таван шар”-ын нүхэн гарцын ажил 90 хувьтай байна 3 цаг 6 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа 3 цаг 11 мин Багш, ажилчдын цалинг 20 хувь, эмч нарынхыг 15 хувь нэмэх санал дэмжигдлээ 3 цаг 18 мин Улаанбурханаар 13 мянга гаруй хүн өвчилж, 11 хүн нас баржээ 3 цаг 35 мин Хотын төвийн бүсэд мал бэлчээвэл 1-10 сая төгрөгийн торгуультай 3 цаг 35 мин Шүүх хуралдаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг санал болгов 3 цаг 45 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг дүгнэлт гарвал ямар ч том э... Иосиф Бродскийг шүүсэн хурал Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Эверестийн анхны экспедицийн домогт шерпа Канчха 92 насандаа... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... Бүх хүн тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй... Америкийн уулчин Эверестийн хойд энгэрээр цанаар буусан анхн... Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангах... Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Жагсаал хүчирхийлэлд хүрсний улмаас Перу онц байдал зарлалаа...
Top