x

Шүүх хуралдаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг санал болгов

Монгол Улсын дээд шүүх Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран “Шүүхийн ил тод байдал-Хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа” уулзалт өчигдөр боллоо.

Монгол Улсын дээд шүүхийн мэдээлснээр, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр “Шүүхийн ил тод байдал-Улсын дээд шүүхээс шүүхийн ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ” сэдвээр, харин Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга О.Солонго “Хялбар ажиллагааны шүүхийн /ДЭИХХААШТШ/-ийн өнөөгийн нөхцөл байдал, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвээр мэдээлэл өгсөн байна. 

Уулзалтын үеэр сэтгүүлчид “Зарим шүүхийн шүүх хуралдааны танхим харанхуй, микрофон нь ажилладаггүй, шаардлага хангахгүй техникээр дуу, дүрсгүй шууд дамжуулж байгаа нь нээлттэй, ил тод байх зорилго биелэхгүй байна. Түүнчлэн “Shuukh.mn”-д зарим шүүхийн шийдвэр орохгүй байна. Үүнд, гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн анхан болон хяналтын шатны шүүхийн шийдвэр орсон ч давж заалдах шатных нь ороогүй, эсрэгээрээ хяналт нь орсон ч анхан, давах нь орохгүй байх тохиолдол түгээмэл байдаг. Мөн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагч сэтгүүлчидтай харилцахдаа хүний үндсэн эрхэд халдах тохиолдол түгээмэл гарч байна” гэдгийг онцолжээ.  

Түүнчлэн олны анхаарлын төвд орсон авлига, албан тушаалын хэргийн шууд дамжуулалтыг устгалгүйгээр “Youtube” сувагт байршуулдаг болох, шүүхийг сурвалжлахтай холбоотой холбогдох журамд өөрчлөлт оруулж, илүү уян хатан болгох, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх, Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэний танхимын шүүх хуралдааны зар хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал, хэргийн хураангуй товч мэдээллийг багтаах, Шүүхийн академиас хийсэн судалгааг мэдээллийн эргэлтэд оруулах зэрэг үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхийг холбогдох албаныхнаас хүсэв. 

Тус уулзалтад Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд болон тус байгууллагын төлөөллүүд, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академийн холбогдох албаныхан, шүүхүүдийн Тамгын газрын дарга нар, Олон нийттэй харилцах ажилтнууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, сэтгүүлчид зэрэг 40 гаруй хүн оролцсон аж. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 48 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 50 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 51 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 53 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 57 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 59 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 1 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 24 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 32 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 33 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 35 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 38 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 43 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 44 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 46 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 45 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 46 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 4 цаг 46 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 4 цаг 48 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top