x

ХАМАС бүлэглэл дахин хоёр шарилыг Израилд шилжүүлэв

ХАМАС бүлэглэл барьцаанд байхдаа амиа алдсан дахин хоёр хүний цогцсыг Израилын талд шилжүүлэн өгчээ. 

“Израилын Батлан хамгаалах армийн (IDF) цэргүүдийн хамгаалалтан дор хоёр шарилыг Израилын хилээр дөнгөж сая нэвтрүүллээ” гэж IDF мягмар гаргийн орой мэдээлжээ. Шарилуудыг Тель-Авив дахь Үндэсний шүүх эмнэлгийн хүрээлэнд хүргэж, талийгаачдын гэр бүлийнхнийг байлцуулан таних ажиллагаа явуулсан байна. 

Дараа нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тамгын газраас мэдээлэхдээ, хүлээлгэн өгсөн цогцсууд нь 85 настай Арье Залманович гэдэг эрэгтэйнх болохыг тогтоосон бол гэр бүлийнхэн нь зөвшөөрөөгүй тул нөгөө цогцос нь хэнийх болохыг одоогоор зарлаагүй байна. “The Times of Israel” сонинд мэдээлснээр, Залмановичийг 2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС-ын дайралтын үеэр гэрээс нь хулгайлж, барьцаалжээ. Тэрбээр 2023 оны 11 дүгээр сарын 17-нд барьцаанд байхдаа нас барсан гэж шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлтээс эш татан тус сонинд бичсэн байна.

ХАМАС-т одоогоор 13 хүний цогцос үлдээд байна. Аравдугаар сарын 10-нд гал зогсоох тохиролцоо хэрэгжиж эхэлснээс хойш нийт 15 хүний цогцсыг Израилд хүлээлгэн өгчээ. Тус бүлэглэл цогцсуудыг хүлээлгэн өгөх ажиллагаа удааширч буйн шалтгааныг тайлбарлахдаа “цогцсууд Израилын бөмбөгдөлтөөр сүйдсэн барилга, хонгилуудын нурангин дор байгаа тул олж гаргахад хэцүү, тусгай тоног төхөөрөмж шаардлагатай” гэж мэдэгдсэн байна. 

Гал зогсоох хэлэлцээрийн дагуу ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын 13 гэхэд амьд үлдсэн 20 хүнийг, амиа алдсан 28 хүний цогцсыг гурван хоногийн дотор хүлээлгэн өгөх ёстой. Одоогоор зөвхөн эхний нөхцөлийг л бүрэн биелүүлээд байна.

Хоёр хоногийн өмнө Израилын арми ХАМАС-ыг цэргүүд рүү нь халдаж хоёр цэргийн аминд хүрсэн гэж буруутгасны дараа гал зогсоох хэлэлцээр зөрчигдөх эрсдэлд орсон юм. Үүний хариуд Израилын тал Газын зурвас дахь ХАМАС-ын хэдэн арван байгууламжид цохилт өгч, хүмүүнлэгийн тусламж хүргэх ажиллагааг 10 дугаар сарын 20-ны өглөөг хүртэл түр зогсоосон байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Алтны үнэ 6 хувиар буурч, 4093 ам.долларт хүрэв 42 мин Хятад улс дэлхийн хамгийн том хөвдөг салхин турбиныг суурилуулна 44 мин АИ-92 шатахууны нийлүүлэлт хэвийн, иргэдийг сандарч нөөцлөхгүй байхыг уриалав 46 мин Дэлхийд хамгийн хурдан галт тэрэг туршилтад орж 453 км/ц хурдаллаа 51 мин Засгийн газар энхийг дэмжигчдийн томилолтын зардлыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа 55 мин Эрчим хүчний гудамжны уулзварыг 24-ний шөнө түр хугацаанд хаана 57 мин Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт нийслэлд 92 хувьтай байна 58 мин “Таван шар”-ын нүхэн гарцын ажил 90 хувьтай байна 1 цаг 3 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа 1 цаг 8 мин Багш, ажилчдын цалинг 20 хувь, эмч нарынхыг 15 хувь нэмэх санал дэмжигдлээ 1 цаг 15 мин Улаанбурханаар 13 мянга гаруй хүн өвчилж, 11 хүн нас баржээ 1 цаг 32 мин Хотын төвийн бүсэд мал бэлчээвэл 1-10 сая төгрөгийн торгуультай 1 цаг 32 мин Шүүх хуралдаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг санал болгов 1 цаг 42 мин “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ногоон үйлдвэрлэл хэрэгжүүлэгч компанитай гадаадын төлөөлөгчид танилцлаа 2 цаг 37 мин Туул голын усны чанар муудсан талаар лабораторийн дүн гарчээ 2 цаг 38 мин Европын Холбоо жолооны эрх олгох журмаа шинэчилнэ 2 цаг 41 мин “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэнг Швейцарын Ритберг музейд нээнэ 2 цаг 43 мин Хятадад салхины эрчим хүчээр ажилладаг анхны усан доорх дата төвийг байгуулжээ 2 цаг 44 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн ховор бүтээлүүдийг “Амар аясгалан” үзэсгэлэнд дэлгэнэ 2 цаг 46 мин ХАМАС бүлэглэл дахин хоёр шарилыг Израилд шилжүүлэв 2 цаг 50 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг дүгнэлт гарвал ямар ч том э... Иосиф Бродскийг шүүсэн хурал Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Эверестийн анхны экспедицийн домогт шерпа Канчха 92 насандаа... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... Бүх хүн тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй... Америкийн уулчин Эверестийн хойд энгэрээр цанаар буусан анхн... Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангах... Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Жагсаал хүчирхийлэлд хүрсний улмаас Перу онц байдал зарлалаа...
Top