x

Японы шинэ Ерөнхий сайд урамшууллын багц боловсруулж, татварын хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгдэв

Японы Засгийн газар амьжиргааны өртөг нэмэгдэж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн урамшууллын багц боловсруулна гэж тус улсын шинэ Ерөнхий сайд Такаичи Санаэ мягмар гарагт мэдэгджээ.  

Тухайн өдрийн өглөө Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон Т.Санаэ хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ээлжит бус сонгууль явуулахын тулд Төлөөлөгчдийн танхимыг хугацаанаас өмнө тараана гэдгийг үгүйсгээд, түүний удирдсан цөөнхийн засгийн газар эдийн засгийн бодлогыг эн тэргүүнд чухалчилна гэж мэдэгдсэн байна.

Өдгөө 64 настай шинэ Ерөнхий сайд Засгийн газрын анхны хуралдааны үеэр сайд нар, холбогдох албан тушаалтнуудад урамшууллын багц боловсруулахыг үүрэг болгосон гэдгийг эх сурвалж мэдээлжээ. 

Т.Санаэ “сөрөг хүчний намуудын санал бодлыг сонсох” замаар шатахууны түр зуурын татварын хэмжээг ойрын үед цуцалж, татвар ногдуулахгүй орлогын босгыг одоогийн 1.03 сая иенээс /6800 ам.доллар/ нэмэгдүүлэхээ амласан байна.

Эдийн засгийн арга хэмжээнүүд нь “хүмүүсийн цэвэр орлогыг нэмэгдүүлэх, өрхийн ачааллыг бууруулах зорилготой” гэдгийг Т.Санаэ хэлээд, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өндөр татварын сөрөг нөлөөллийг бууруулахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчлах болно гэдгээ нэмж хэлжээ.

Түүний Либерал ардчилсан нам /ЛАН/ болон шинэ түнш Инновацын намтай байгуулсан эвсэл парламентын хоёр танхимд олонх болж чадаагүй тул консерватив үзэлтэй Т.Санаэ улс төрийн тогтвортой байдлын хангахын тулд хамтран ажиллахыг бусад намуудад уриалсан байна.

Тэрбээр хэлэхдээ, сөрөг хүчний намуудын бодлогын саналууд нь ЛАН-ын саналуудтай зөрчилдөхгүй бол засгийн газар тэдгээрийг “уян хатан” байдлаар хүлээн авахад бэлэн байна гэлээ.

Дипломат ажиллагааны тал дээр Т.Санаэ хэлэхдээ, энэ амралтын өдрүүдэд Малайзад болох Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ уулзалтууд болон энэ сарын сүүлчээр Өмнөд Солонгост болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын үеэр бусад орны удирдагчидтай уулзана гэдгээ дурджээ.

Д.Трампын ирэх долоо хоногт Японд хийхээр төлөвлөж буй айлчлалын талаар Т.Санаэ хэлэхдээ, санал бодлоо илэн далангүй солилцох замаар АНУ-ын Ерөнхийлөгчтэй итгэлцлийн гүнзгий харилцаа тогтооно гэж найдаж байна гэв.

Дипломат ажиллагаа, батлан ​​хамгаалахын асуудлаар хатуу байр суурьтайгаараа алдартай Т.Санаэ Засгийн газар аюулгүй байдлын үндсэн баримт бичгүүд, тэр дундаа Үндэсний аюулгүй байдлын стратегийн урт хугацааны бодлогын үндсэн чиглэлийг шинэчилнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Алтны үнэ 6 хувиар буурч, 4093 ам.долларт хүрэв 47 мин Хятад улс дэлхийн хамгийн том хөвдөг салхин турбиныг суурилуулна 49 мин АИ-92 шатахууны нийлүүлэлт хэвийн, иргэдийг сандарч нөөцлөхгүй байхыг уриалав 51 мин Дэлхийд хамгийн хурдан галт тэрэг туршилтад орж 453 км/ц хурдаллаа 56 мин Засгийн газар энхийг дэмжигчдийн томилолтын зардлыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа 59 мин Эрчим хүчний гудамжны уулзварыг 24-ний шөнө түр хугацаанд хаана 1 цаг 2 мин Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт нийслэлд 92 хувьтай байна 1 цаг 3 мин “Таван шар”-ын нүхэн гарцын ажил 90 хувьтай байна 1 цаг 8 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа 1 цаг 13 мин Багш, ажилчдын цалинг 20 хувь, эмч нарынхыг 15 хувь нэмэх санал дэмжигдлээ 1 цаг 20 мин Улаанбурханаар 13 мянга гаруй хүн өвчилж, 11 хүн нас баржээ 1 цаг 37 мин Хотын төвийн бүсэд мал бэлчээвэл 1-10 сая төгрөгийн торгуультай 1 цаг 37 мин Шүүх хуралдаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг санал болгов 1 цаг 47 мин “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ногоон үйлдвэрлэл хэрэгжүүлэгч компанитай гадаадын төлөөлөгчид танилцлаа 2 цаг 42 мин Туул голын усны чанар муудсан талаар лабораторийн дүн гарчээ 2 цаг 43 мин Европын Холбоо жолооны эрх олгох журмаа шинэчилнэ 2 цаг 46 мин “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэнг Швейцарын Ритберг музейд нээнэ 2 цаг 48 мин Хятадад салхины эрчим хүчээр ажилладаг анхны усан доорх дата төвийг байгуулжээ 2 цаг 48 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн ховор бүтээлүүдийг “Амар аясгалан” үзэсгэлэнд дэлгэнэ 2 цаг 51 мин ХАМАС бүлэглэл дахин хоёр шарилыг Израилд шилжүүлэв 2 цаг 55 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг дүгнэлт гарвал ямар ч том э... Иосиф Бродскийг шүүсэн хурал Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Эверестийн анхны экспедицийн домогт шерпа Канчха 92 насандаа... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... Бүх хүн тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй... Америкийн уулчин Эверестийн хойд энгэрээр цанаар буусан анхн... Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангах... Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Жагсаал хүчирхийлэлд хүрсний улмаас Перу онц байдал зарлалаа...
Top