x

Лувраас хулгайлагдсан түүхэн үзмэрүүдийг үнэлжээ

Парисын Луврын музейгээс хулгайлагдсан үнэт эдлэлүүд 88 сая еврогоор /102 сая ам.доллар/ үнэлэгдэж байна гэж Францын прокурор Лоре Бекка музейн эрхлэгчийн ярьсныг эш татан мэдэгджээ. 

Л.Бекка RTL радиод мэдээлэхдээ, энэхүү мөнгөн дүн “онцгой их” боловч Францын түүхэн өвд илүү их хохирол учирсан гэлээ. Наполеоны эхнэртээ бэлэглэсэн титэм, үнэт эдлэлүүд зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан юм.

Өнгөрсөн ням гаргийн өглөө дэлхийн хамгийн олон жуулчныг татдаг музей нээгдсэний дараахан хулгайч нар найм хүрэхгүй минутын хугацаанд дээрх үзмэрүүдийг хулгайлсан байна. Хулгай гарснаас хоёроос илүү хоногийн хугацаа өнгөрсөн тул үнэт эдлэлүүдийг хэдийн хайлуулсан байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Үнэт эдлэлүүдийн үнэ өртгийг зарласан тохиолдолд хулгайч нар тэдгээрийг устгаж сүйтгэхгүй байж магадгүй хэмээн найдаж байгаагаа Л.Бекка илэрхийлжээ. Хулгайч нар үнэт эдлэлүүдийг хайлуулах санаатай байгаа бол гэнэтийн их ашгаа бүгдийг нь хүртэж чадахгүй гэж тэрбээр хэлсэн байна.

Урьд нь үнэлж баршгүй хэмээн тодорхойлж байсан эд зүйлсийн дотор эзэн хаан Наполеоны эхнэртээ өгсөн очир эрдэнэ, маргад эрдэнийн зүүлт, III Наполеоны эхнэр Евгения хатны зүүж байсан титэм, мөн хатан Мари-Амелигийн эдэлж хэрэглэж байсан хэд хэдэн эд зүйл багтжээ.

Мөрдөгчид хулгайч нарын зугтсан зам дээрээс хатан Евгениягийн титмийг олсноос үзэхэд тэд яарч явахдаа унагаасан бололтой. Баг зүүсэн дөрвөн хулгайч механик өргөгчөөр тоноглогдсон ачааны машин ашиглан Сена мөрний эрэг талаас тагтаар дамжин Аполлоны галерей руу нэвтэрчээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уг хулгайг Францын өв соёлд халдсан гэмт хэрэг хэмээн тодорхойлсон юм. Урьдчилсан мэдээгээр, Луврын гурван өрөө тутмын нэг нь камергүй, дохиоллын систем нь ажиллахгүй байгаа нь тогтоогдсон тул улс даяарх соёлын байгууллагуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг чангатгажээ.

Хууль сахиулагчдын үзэж буйгаар, хулгайч нар хурдан, зохион байгуулалттай байсан тул мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг байх магадлалтай гэж үзэж байна. Урлагийн мэргэжилтнүүд өмнө нь мэдээлэхдээ, эд зүйлсийг бүрмөсөн алга болсон гэж үзэхээс өмнө хайж олоход ердөө хоёрхон хоногийн хугацаа бий гэж байв. Хулгайч нар эд зүйлсийг үнэт металл, эрдэнийн чулуу болгон хайлуулж, хууль бусаар хилээр гаргаж, үнийн дүнгийнх нь багахан хувьтай тэнцэх үнээр зарсан байх магадлалтай гэдгийг шинжээчид хэлж байна.

Эх сурвалж: BBC

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Алтны үнэ 6 хувиар буурч, 4093 ам.долларт хүрэв 46 мин Хятад улс дэлхийн хамгийн том хөвдөг салхин турбиныг суурилуулна 48 мин АИ-92 шатахууны нийлүүлэлт хэвийн, иргэдийг сандарч нөөцлөхгүй байхыг уриалав 49 мин Дэлхийд хамгийн хурдан галт тэрэг туршилтад орж 453 км/ц хурдаллаа 55 мин Засгийн газар энхийг дэмжигчдийн томилолтын зардлыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа 58 мин Эрчим хүчний гудамжны уулзварыг 24-ний шөнө түр хугацаанд хаана 1 цаг 1 мин Томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт нийслэлд 92 хувьтай байна 1 цаг 2 мин “Таван шар”-ын нүхэн гарцын ажил 90 хувьтай байна 1 цаг 7 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын хуваарь гарлаа 1 цаг 12 мин Багш, ажилчдын цалинг 20 хувь, эмч нарынхыг 15 хувь нэмэх санал дэмжигдлээ 1 цаг 19 мин Улаанбурханаар 13 мянга гаруй хүн өвчилж, 11 хүн нас баржээ 1 цаг 36 мин Хотын төвийн бүсэд мал бэлчээвэл 1-10 сая төгрөгийн торгуультай 1 цаг 36 мин Шүүх хуралдаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг санал болгов 1 цаг 46 мин “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд ногоон үйлдвэрлэл хэрэгжүүлэгч компанитай гадаадын төлөөлөгчид танилцлаа 2 цаг 40 мин Туул голын усны чанар муудсан талаар лабораторийн дүн гарчээ 2 цаг 42 мин Европын Холбоо жолооны эрх олгох журмаа шинэчилнэ 2 цаг 45 мин “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэнг Швейцарын Ритберг музейд нээнэ 2 цаг 47 мин Хятадад салхины эрчим хүчээр ажилладаг анхны усан доорх дата төвийг байгуулжээ 2 цаг 47 мин Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн ховор бүтээлүүдийг “Амар аясгалан” үзэсгэлэнд дэлгэнэ 2 цаг 50 мин ХАМАС бүлэглэл дахин хоёр шарилыг Израилд шилжүүлэв 2 цаг 54 мин
iИх уншсан
Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан саналын луйвар!!! Ж.Золжаргал: Монголд улс төрийн нам ерөөсөө болохгүй байна Нүүрсний ерөнхий менежер нь Төр "УИХ Үндсэн хууль зөрчсөн" гэдэг дүгнэлт гарвал ямар ч том э... Иосиф Бродскийг шүүсэн хурал Р.Энхболд: Цэргийн дэглэлт, оны ялгааг арилгахын тулд жилд н... Д.Бумдарь: Шинэ бодлого, шинэ улс төрийн хүчний эрэлт үүсчих... Хэрэггүй Х.Нямбаатар: Түлшний нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүллээ О.Сэргэлэн: Тархины үхэлтэй донорын тогтолцоог хөгжүүлэх нь ... Эверестийн анхны экспедицийн домогт шерпа Канчха 92 насандаа... Өндөр насны тэтгэвэр авагч нас барсны дараа түүний гэр бүлий... Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаар гаргасан ажлын хэсг... Бүх хүн тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй... Америкийн уулчин Эверестийн хойд энгэрээр цанаар буусан анхн... Эрүүл мэндийн байгууллагууд өвөлжилтийн бэлэн байдлаа хангах... Нисэхийн уулзвараас Тэмээтэй хөшөө хүртэл нийтийн тээврийн т... 7 настай сурагчийн амь насыг хохироосон багшид бүх насаар нь... Эверестээс гадна Балбын нууцлаг оргилууд руу авирагчидыг тоо... Жагсаал хүчирхийлэлд хүрсний улмаас Перу онц байдал зарлалаа...
Top