x

“SpaceX” ирэх сард “Starship”-ийн 11 дэх туршилтыг хийнэ

“SpaceX” компанид зохион бүтээсэн аварга том “Starship” сансрын хөлгийг хөөргөх 11 дэх удаагийн туршилтыг аравдугаар сарын 13-нд хийнэ гэж тус компани мэдээлжээ.

Уг хөлгийн туршилтын загварыг Техас муж улс дахь "Starbase" сансрын хөлгийн буудлаас орон нутгийн цагаар 18:15 цагт хөөргөх ажээ. 

Энэ удаагийн туршилтаар наймдугаар сарын сүүлчээр хийсэн 10 дахь удаагийн туршилтын нислэгийн амжилтыг бататгахыг зорьж байна. Хурдасгуурыг Мексикийн буланд зөөлөн газардуулахаар төлөвлөж байгаа ажээ. Туршилтын нислэгийн үеэр сансрын хөлгийн ачааны хэсгээс "Starlink" сүлжээний найман хиймэл дагуулыг дахин гаргах, мөн Raptor хөдөлгүүрийг дахин ажиллуулах ёстой. Үүнээс гадна, сансрын хөлгийн туршилтын загварыг хөөргөх талбайд буцааж буулгах системийн сайжруулалтыг туршина. Мөн агаар мандалд орох үеийн ачааллыг шалгахын тулд зарим дулаан тусгаарлагч хавтанг салгаж авахаар төлөвлөж байгаа ажээ. Энэхүү туршилтын загвар нь Энэтхэгийн далай дахь тогтоосон бүсэд буух төлөвтэй байна.

Уг хөлгийг дэлхий орчмын тойрог замд нислэг үйлдэх, сансрын нисгэгчдийг Сар, Ангарагт төдийгүй түүнээс алсад илгээх зорилгоор зохион бүтээжээ. Тус хөлөгт зориулж 33 хөдөлгүүр бүхий олон удаа ашиглах зориулалттай, хэт хүнд даацын “Super Heavy” зөөгч пуужинг бүтээсэн байна. "Super Heavy" болон "Starship" хөлөг дэлхийд эргэн газардахдаа эгц босоо байдлаар бууна. Зөөгч пуужин, сансрын хөлгийн урт нь нийлээд 121 м бөгөөд /Starship-50 м, Super Heavy-71 м/ диаметр нь 9 м, даац нь 100-150 тонн ажээ. 

2026 оны сүүлчээр хүн дүрст "Optimus" роботыг "Starship" сансрын хөлгөөр Ангараг руу илгээнэ гэж "SpaceX" компанийн тэргүүн Илон Маск гуравдугаар сарын 15-нд мэдэгдсэн юм. Түүний ярьснаар, уг нислэг амжилттай болбол 2029 онд "Starship" хөлгөөр хүмүүсийг Ангараг руу илгээх боломжтой ажээ. И.Маск 20 жилийн дараа Ангараг дээр хот байгуулахаар төлөвлөж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 34 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 11 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 37 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 48 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 54 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 0 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 5 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 9 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 41 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 44 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 45 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 50 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 53 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 56 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 7 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 1 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top