Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
09.00 цагт “Санхүүгийн салбарын комплаенс форум 2018” арга хэмжээ “Блю Скай” зочид буудлын гурван давхрын хурлын танхимд болно.
09.00 цагт МҮХАҮТ-ын хурлын зааланд "Хуульчийн нийгмийн хариуцлага-про боно" чуулга уулзалт болно.
09.00 цагт Каритас Чех Репаблик байгууллага нь Нидерландын Дельфтийн Технологийн Их сургууль, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль, Монголын Хог Хаягдал Дахин Боловсруулах Үндэсний Холбоотой хамтран, Европын Холбоо, Чехийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэйгээр "Монгол улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл"-ийг 2015-2016 оны хооронд хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан "Барилгын хог хаягдал, хуучин барилгын ухаалаг буулгалт, буулгалтаас үүссэн хаягдлыг дахин боловсруулах аргын талаар онолын болон практик мэдлэг олгох, цаашид барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэхэд дэмжих" чадавх олгох сургалт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сургалт ШУТИС-ийн хичээлийн II байрны 403 тоотод болно.
09.30 цагт Чингис зочид буудлын гурван давхарын хурлын танхимд "Тогтвортой газар тариалан" зөвлөгөөн эхэлнэ.
10.00 цагт Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн “Corporate Convention center” төвийн концертын их танхимд болно.
11.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Зам тээвэр хөгжлийн яамны газрын дарга амиа алдсан хэргийн тухай талийгаачийн гэргий мэдээлэл хийнэ.



