x

​​​​​​​Утааны эсрэг менежмент буюу түрээсийн орон сууц

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд “Буянт Ухаа-2” хороололд ажиллаж, тэнд баригдаж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцсан. Иргэдээс тус байнгын хороонд ирүүлсэн “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам нь хэт өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, иргэдэд мэдээлэл хомс, хүнд суртал ихтэй байна” гэсэн гомдлын дагуу өнгөрсөн хавар ажлын хэсэг байгуулсан байна.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд энэ оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг, Улаанбаатар хотод нийт 1562 айлын орон сууцыг барьж дуусган ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч орон сууцыг ашиглалтад хүлээж аваагүй байгаа нь мөн л төсөв мөнгөний гачигдалтай холбоотой. Тиймээс Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон байнгын хорооны ажлын албаныхан “Буянт Ухаа 2” хороололд барьж буй 972 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, ажил хариуцсан хүмүүстэй нүүр тулан уулзсан юм.

Барилга, хот байгуулалтын яамн төрийн нарийн бичгийн даргын мэдээлснээр 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх оны нэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулах гэнэ. Гэвч 972 айлын орон сууцны хэдэн хувийг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, хэдэн хувийг зах зээлд шууд худалдаанд гаргах талаар эцэслэн шийдээгүй байна. Ямартай ч өнгөрөгч Лхагва гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаас ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жил бүр төсөвлөдөг 300 тэрбум төгрөг орчим төгрөгийг 500 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гарчээ. Уг нь энэ асуудлыг сарын өмнө 2019 оны төсөв батлах үеэр ярих ёстой байлаа. Гэвч оройтсон ч оргүйгээс дээр гэдэг үгтэй.

Ямартай ч эхний ээлжинд “Буянт Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцыг барьж дуусгахад шаардлагатай санхүүжилтыг олгож барилгыг ирэх нэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулах хөрөнгийн эх үүсвэрийг шийджээ. Энэ удаад утааны голомтод амьдарч буй иргэдийг эхний ээлжинд орон сууцжуулах бодлогыг Засгийн газар барина гэв.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийг анх Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталж, иргэдэд түрээсээр эзэмшүүлэх орон сууцны зай талбайг  30-50м2 байхаар тогтоосон байдаг. Энэ журамд 2016 оны арваннэгдүгээр сард өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 70м2 хүртэл нэмэгдүүлсэн байна. 2015-2021 он хүртэл зургаан жилийн хугацаанд 20 мянган айлыг түрээсийн орон сууцаар хангахаар хөтөлбөрт тусгаснаас одоогийн байдлаар 3000 орчим айл орон сууцанд ороод байна. Ирэх нэгдүгээр сард ашиглалтад орох “Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууц нь 2-3 өрөөтэй. Урд өмнө ашиглалтад оруулсан түрээсийн орон сууцанд хүүхдийн тоглоомын талбай, граж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, СӨХ-ны үйлчилгээ зэргийг цогцоор нь төлөвлөөгүйгээс иргэдээс байнгын санал гомдол ирдэг байв. Харин УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос энэ алдааг засч залруулах шаардлагыг барилга нийлүүлэгч нарт тавьж ажилласны үр дүнд одоо ашиглалтад оруулах 972 айлын орон сууцанд орчны дэд бүтэц, тохижилт, сургууль, цэцэрлэгийг цогцоор шийдсэн байна.

Цаашид иргэдийг хямд өртөгтэй, чанартай түрээсийн орон сууцаар хангахын тулд төрийн  болон хувийн хэвшлүүд түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах, ямар менежмент хийх шаардлагатай талаар Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг холбогдох албан тушаалтнуудтай санал солилцжээ. Тухайлбал, хувийн хэвшлээр бариулсан орон сууцны 30 хүртэл хувийг зах зээлд шууд худалдан борлуулах эрхийг компанид нь олгох, үлдсэнийг нь түрээсийн орон сууцны санд шилжүүлэх гэх мэтийн хувилбарууд яригдаж байна. Энэ нь мэдээж урт хугацаанд өртгөө нөхдөг түрээсийн орон сууцны хөтөлбөрт хувийн хэвшлийнхний оролцох идэвхи, сонирхлыг нэмэгдүүлэх зорилготой. Түүнчлэн, иргэд орон сууцаа түрээслэнгээ ипотекийн зээлийн урьдчилгаа бүрдүүлээд зээлд хамрагдах буюу түрээсэлж байгаа орон сууцаа худалдаж авах, урт хугацаанд түрээслээд өртгөө нөхсөн тохиолдолд тухайн орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэх зэргээр журамд өөрчлөлт оруулахаар Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгсөнБарилга, хот байгуулалтын яам журмын өөрчлөлтийг боловсруулж дуусаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна.

Өмнө иргэдийг түрээсийн орон сууцанд оруулахдаа сугалаагаар хуваарилдаг байсан бол ирэх нэгдүгээр сараас түрээсийн орон сууцанд орох иргэдийн хүсэлтийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгох гэнэ. Тодруулбал, утааны голомтод амьдарч байгаа болон сар бүрийн түрээсээ саатуулахгүй төлөх чадвартай байх нь эхний шалгуур болох юм байна. 

Дашрамд дурьдахад 2015 онд хөтөлбөр батлагдсанаас хойш 3000 орчим айлын орон сууцыг түрээсийн зориулалтаар барьж ашиглалтад оруулснаас 1500-г нь л түрээслүүлсэн байна. Үүнээс дөнгөж 500 гаруй өрх л зохих журмын  дагуу орсон гэдэг судалгаа гарсан тул цаашид түрээсийн орон сууцыг зөвхөн зорилтот бүлэгт нь өгдөг байх шаардлагыг Өргөдлийн байнгын хороо холбогдох байгууллага, албан тушаалтанд тавьж байна.

Зорилтот бүлэг гэдэг нь ипотекийн зээлд хамрагдах урьдчилгаа мөнгөгүй боловч орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй, утааны голомтод амьдарч байгаа болон тодорхой хэмжээнд төлбөрийн чадвартай, бага боловч байнгын ажил орлоготой айл өрхийг хэлж байна. Тэгэхээр түрээсийн орон сууцны хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү нь чиглүүлж чадвал утааг бууруулахаас гадна албан ёсны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах давхар бодлого болно гэдгийг Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг онцоллоо.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 33 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 43 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 43 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 44 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 46 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 48 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 49 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 2 цаг 32 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 2 цаг 34 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 2 цаг 35 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 2 цаг 36 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 2 цаг 41 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 2 цаг 42 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 3 цаг 31 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 3 цаг 32 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 3 цаг 39 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 3 цаг 40 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 3 цаг 43 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 4 цаг 35 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 4 цаг 37 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top