x

Samsung Galaxy S25 Edge утасны хамгийн том сул тал бол хэврэг батарей

Samsung компани энэ сарын дундуур Galaxy S25 Edge загварын ухаалаг утсаа танилцуулсан ч, уг төхөөрөмж хэрэглэгчдийн хүлээлтийг бүрэн хангаж чадсангүй. Самсунгийн технологийн шинэ шийдэл, гоёмсог загвар, үзүүлэлтийг сайшаасан ч, туршилтад оролцсон SamMobile хэвлэлийн дөрвөн сэтгүүлчийн гурав нь утасны зай хураагуурын хүчин чадал хангалтгүй байгааг хамгийн том дутагдал хэмээн дүгнэжээ.

Тэдний ярьснаар, Galaxy S25 Edge утас өглөө бүрэн цэнэгтэй эхэлсэн ч үдээс хойш гэхэд дахин цэнэглэхээс аргагүй нөхцөл үүсч байсан аж. Самсунг уг загвараа бүтэн өдөр цэнэглэлтгүй ажиллах чадвартай гэж танилцуулсан ч, туршилтаар энэ амлалтыг хангалгүй, хэрэглэгчийг өдрийн дунд дахин цэнэглэлт хийх шаардлагатай байдалд хүргэсэн байна. Туршилтад оролцсон ганцхан сэтгүүлч л энэ утсыг “хангалттай хугацаанд ажиллаж байна” гэж үзсэн нь ихэнхийн сэтгэл ханамжийг илтгээгүйг харуулж байна.

Тус утасны 3900 миллиампер-цагийн багтаамжтай батарей нь ижил түвшний бусад ухаалаг утаснуудаас хүчин чадлын хувьд хоцорч байгаа бөгөөд мэргэжилтнүүд үүнийг хэт нимгэн загвар гаргахын тулд Samsung компани золиос хийсэн хэмээн үзэж байна. SamMobile-ийн сэтгүүлчид "Ийм багтаамжтай батарей тавьж байгаа бол зүгээр л гэмт хэрэг" хэмээн хурц шүүмжилсэн нь хэрэглэгчдийн бухимдлыг илэрхийлсэн байр суурь байв.

Galaxy S25 Edge загварын Европ дахь үнэ 1240 евро буюу өндөр үнэтэй байгаа нь хэрэглэгчийн хувьд илүү найдвартай ажиллагаа хүлээх шалтаг болж буй. Гэвч энэ үнэ ханшаар бат бөх ажиллагаа, цэнэг барилтын хувьд хэрэглэгчдэд итгэл төрүүлэх түвшинд хүрч чадаагүй нь тус утасны хамгийн том сул тал хэмээн дүгнэгдэж байна.

Эх сурвалж: SamMobile.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 55 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 13 цаг 32 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 57 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 14 цаг 8 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 14 цаг 15 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 14 цаг 20 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 14 цаг 25 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 14 цаг 29 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 1 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 5 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 5 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 18 цаг 11 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 18 цаг 14 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 18 цаг 17 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 19 цаг 28 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 20 цаг 22 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top