x

Шүүхийн захиргааны байгууллага ирэх оны зорилтоо тодорхойллоо

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн 2018 оны 12 дугаар сарын 5-7-нд болж энэ жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийн зорилтоо тодорхойллоо. Мөн 2018 оны ажлаараа тэргүүлсэн шилдэг шүүхийн тамгын газрыг шалгаруулсан юм. 

Шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэхийн төлөө санаачилга, зүтгэлтэй ажиллаж 2018 оны ажлын үнэлгээгээр “Тэргүүн” байрт Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, “Дэд” байрт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, “Гутгаар” байрт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар тус тус шалгарлаа.

“Иргэдийн итгэл хүлээсэн шүүх”-ээр Говь-Алтай аймгийн шүүхийн тамгын газар, “Хэргийн хөдөлгөөний удирдлагаар манлайлагч хамт олон”-оор Хөвсгөл аймгийн шүүхийн тамгын газар, “Бүтээлч хамт олон”-оор  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар шалгарсан юм.

Шүүхийн захиргааны байгууллага 2018 онд хэргийн хөдөлгөөний удирдлагыг жигдрүүлэх, шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилт тавьснаа хэрэгжүүлснийг гадаад, дотоодын судалгааны дүн нотолдог.  “Азийн сан”-аас арван аймаг, есөн дүүрэгт хийсэн судалгаагаар шүүхийн үйлчилгээ сайжирсан дүгнэлт гарсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жилд хоёр удаа зохион байгуулдаг “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгаагаар шүүхийн үйлчилгээ сайжирсан гэдэг дүгнэлт гарчээ. 

Ирэх онд өмнөх амжилтаа бататгаж, шүүхийн хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж зөвлөгөөний үеэр онцоллоо. Мөн хүний хөгжлийн бодлогод анхаарч шүүхээр үйлчлүүлсэн иргэдийг эрх зүйн мэдлэг, шүүхэд мэдүүлэх эрхийн мэдээллээр хангах нь ирэх оны зорилт гэдгийг танилцуулсан юм. 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Хэвлэл Мэдээллийн Алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 35 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 45 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 45 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 46 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 48 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 50 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 51 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 2 цаг 34 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 2 цаг 36 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 2 цаг 37 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 2 цаг 38 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 2 цаг 43 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 2 цаг 44 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 3 цаг 33 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 3 цаг 34 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 3 цаг 41 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 3 цаг 42 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 3 цаг 45 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 4 цаг 37 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 4 цаг 39 мин
iИх уншсан
Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top