x

Баянхонгор аймагт бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн хоёрдугаар шат эхэллээ

Хүүхдийг ивээх сан болон Япон Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн хоёрдугаар үе шат Баянхонгор аймагт албан ёсоор эхэллээ. Төслийн хүрээнд орон нутгийн төрийн өмчийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, бага насны хүүхдийн хөгжлийг эрт илрүүлэн дэмжих зорилготой үйл ажиллагаанууд хэрэгжих юм.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн эхний үе шатанд Баянхонгор сумын 16 дугаар цэцэрлэг болон Энхбүрд өрхийн эрүүл мэндийн төв хамрагдсан бол энэ удаад Баян-Ойт цогцолбор сургууль болон Оточ мандал өрхийн эрүүл мэндийн төв загвар байгууллагаар сонгогдон ажиллана.

Төслийн хоёрдугаар үе шат эхэлсэнтэй холбогдуулан хамтын ажиллагааны санамж бичгийг энэ сарын 12-нд талууд үзэглэсэн бөгөөд үйл ажиллагаанд төсөл хэрэгжүүлэгч болон орон нутгийн төлөөлөл оролцсон байна.

Төслийн гол зорилго нь:

  • Бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх

  • Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах

  • Төрийн байгууллагуудын чадавх, дэд бүтцийн орчныг сайжруулах

  • Эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх

  • Үндэсний бодлогод тусгах зөвлөмж боловсруулж, дэмжлэг үзүүлэхэд оршиж байна.

Энэхүү төсөл нь хүүхдийн хөгжилд эерэг, хүртээмжтэй, тогтвортой дэмжлэг үзүүлэх суурь тогтолцоог орон нутагт бий болгоход чиглэсэн урт хугацааны чухал алхам болж байгааг талууд онцоллоо.

Эх сурвалж: Хүүхдийг ивээх сан, Баянхонгор аймгийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 1 цаг 3 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 1 цаг 44 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 1 цаг 45 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 1 цаг 46 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 1 цаг 48 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 1 цаг 49 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 1 цаг 50 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 1 цаг 52 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 1 цаг 54 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 1 цаг 55 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 1 цаг 56 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 2 цаг 2 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top