x

Монголын гаалийн шинэчлэлд хиймэл оюун ухааны дэвшилтэт технологи нэвтрүүлнэ

Гаалийн ерөнхий газар (ГЕГ) БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 2025–2026 онд “Хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологийг нэвтрүүлж, гаалийн шинэчлэлийг бэхжүүлэх нь” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төсөл нь гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, авлигагүй, ил тод удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд БНСУ-ын тэргүүлэх технологийн гурван байгууллага болох B2EN, Virnect, Rebelliion хамтарсан консорциум ажиллах бөгөөд тэд гаалийн туслах систем, нэгдсэн мэдээллийн хайлтын платформ, NPUS бүхий хиймэл оюуны сервер зэрэг технологийн шийдлийг нэвтрүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.

Төслийг хэрэгжүүлснээр дараах ахиц дэвшлийг авчирна:

  • Эрсдэлтэй ачааг урьдчилан илрүүлэх чадвар нэмэгдэнэ

  • Гаалийн хяналт, шалгалтын үр нөлөө дээшилнэ

  • Гадаад худалдааны үйл ажиллагаа хялбар, шуурхай болно

  • Хилийн хяналт, цахим шилжилтийн чадавх сайжирна

  • Татварын орлого нэмэгдэж, хууль сахиулах үр нөлөө дээшилнэ

Хамтын ажиллагааны төсөл хариуцсан захирал Рю Жий Сон “Монгол Улсын гаалийн салбар тодорхой хэмжээнд цахимжсан ч мэдээллийг үр дүнтэй ашиглаж чадахгүй байгаа нь томоохон сул тал юм. Энэхүү төслөөр дамжуулан их өгөгдлийн санг боловсронгуй болгож, гаалийн ажилтнууд мэдээлэлд суурилсан оновчтой шийдвэр гаргах боломжтой болно” хэмээн онцолжээ.

Уг төсөл нь Монгол Улсын гаалийн байгууллагыг олон улсын түвшний ухаалаг хяналтын системтэй болгох, цаашлаад бүс нутгийн логистикийн ухаалаг сүлжээнд интеграцчилах эхний томоохон алхам болно гэж салбарынхан үзэж байна.

Эх сурвалж: ГЕГ, БНСУ-ын KOICA, төслийн консорциум

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Энхбаяр: УИХ-ын даргагүй байна гэдэг чинь л аюул 1 цаг 3 мин “Вашингтон Кэпиталз”-ын ахлагч Гретцкигийн 1016 гоолын дээд амжилтад дөхөв 1 цаг 44 мин Харанхуй эрчим хүч суларч, Сансар хорвоо тэлэлтээ удаашруулж байна 1 цаг 45 мин Collins Dictionary “vibe coding”-ийг 2025 оны үгээр нэрлэв 1 цаг 46 мин ЕХ Оросын эсрэг 20 дахь хоригийн багцыг бэлтгэж эхэллээ 1 цаг 48 мин Месси хөл бөмбөгийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо 1 цаг 49 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 186 дугаар ангид ажиллалаа 1 цаг 50 мин Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ 1 цаг 52 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна 1 цаг 54 мин Ирэх таван жилд 2500 км төмөр зам шинээр барина 1 цаг 55 мин Монгол Улс 2026 онд КОП17 бага хурлыг зохион байгуулна 1 цаг 56 мин “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа 2 цаг 2 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2025-11-07 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2025-11-07 Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2025-11-07 Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2025-11-07 Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2025-11-07 Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2025-11-07 Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2025-11-07 Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2025-11-07
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top