x

Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй авах хүсэлтийг E-Mongolia системээр илгээнэ

Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй авах хүсэлтийг  төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр гаргах боломжтой бөгөөд иргэн өөртөө болон бусдыг төлөөлж хүсэлт илгээх боломжтой. Харин үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн ч иргэдийн мэдээлэл авах боломж хязгаарлагдмал байгаагаас үйлчилгээний талаар мэдлэг, ойлголт бага байгаа нь анзаарагдаж байна.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2025.05.05/ “И-Монгол академи” УТҮГ болон Хууль зүйн туслалцааны төв хамтран цахимжсан үйлчилгээ, хууль зүйн туслалцааг иргэдэд илүү хүртээмжтэй, мэдээлэл авах боломжийг өргөн хүрээнд хүртээмжтэй болгох чиглэлээр хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат, Маркетингийн хэлтсийн дарга Б.Мөнхтулга, Хууль зүйн туслалцааны төвийн Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Батчимэг болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.

 

“Иргэд төрийн цахим үйлчилгээ болон хууль зүйн туслалцааг авахад ямар ч саадгүй, хүртээмжтэй байх ёстой. Энэ чиглэлд бид хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ” хэмээн “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат онцоллоо.

Хууль зүйн туслалцааны төвийн Сургалт, сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Батчимэг: “Манай төв 2025 оны эхний улиралд 2692 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 1147 иргэнд өмгөөллийн үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлсэн. Гэсэн ч иргэд энэ боломжийг бүрэн мэддэггүй. Тиймээс бид мэдээллийг илүү хүртээмжтэй болгоход анхаарна” гэв.

Тус төв нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг, хүн ам ихээр төвлөрсөн 8 салбарт нийт 37 салбараар дамжуулан хууль зүйн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн мэдээллийг төлбөрийн чадваргүй иргэдэд үнэ төлбөргүй хүргэдэг.

Цаашид хоёр байгууллага хамтран хууль зүйн мэдлэг олгох сургалт, мэдээллийг өргөн хүрээнд түгээж, цахимжсан үйлчилгээний талаарх мэдээллийг зорилтот бүлгийн иргэдэд бүх сувгаар хүргэх ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 46 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 14 цаг 23 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 49 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 0 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 15 цаг 6 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 15 цаг 12 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 15 цаг 17 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 15 цаг 21 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 52 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 56 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 57 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 19 цаг 2 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 19 цаг 5 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 19 цаг 8 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 20 цаг 19 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 21 цаг 13 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top