x

Нутгийн иргэдэд чиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг Монгол улс дэлхийд таниулж эхэллээ

Монгол улсын аялал жуулчлалын салбар дахь тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны эхэнд Airbnb болон what3words компанитай Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуучлалын яам Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг энэ онд зурсан билээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд what3words буюу 3 үгт хаягжилтын компани, дэлхийн алдарт Airbnb компани болон Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам хамтран хаана байгаагаасаа үл хамааран дэлхийн өнцөг булан бүрээс зочид хүлээн авах боломжтой аялал жуулчлалын жишиг таатай орчинг Монгол улсаас эхлүүлж буйгаа олон нийтэд зарлалаа.

Airbnb-гийн “Хаана ч байсан Airbnb-тэй” гэх уриан дор энэхүү шинэлэг түншлэл нь Airbnb платформ болон what3words-ийн байршил тодорхойлох технологийг нэгтгэн хаяг нь тодорхойгүй эсвэл улирлаас хамааран нүүдэллэж байдаг нүүдэлчдийг аялал, жуулчлалын салбараас орлого олох боломжийг бүрдүүлж байна. Airbnb платформ-д Монгол улсын хойд хязгаар дахь цаатай айлаас эхлэн Алтай Таван Богдод байгаа нүүдэлчин айл хүртэл  бүртгэлтэй байдаг нь тун их сонирхол татдаг ч жуулчин хүлээж авахад тэдэнд тулгардаг хамгийн том асуудал нь хэрхэн хаяг байршлаа илэрхийлэх байдаг. Тиймээс Монгол улсын аялал жуулчлалын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан энэ салбараас орлогожиж буй нүүдэлчин айл өрхийг нэмэлт орлого олох боломжоор хангахад энэхүү хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болсноороо давуу талтай.

what3words буюу 3 үгт хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг 3м х 3м дөрвөлжингүүдэд хувааж тус бүрт нь 3 үгт хаягийг оноож өснөөрөө өндөр нарийвчлалтайгаар өөрийн байгаа байршлыг илэрхийлэх боломжтой болгож байгаагаараа давуу талтай бөгөөд энэхүү технологийг хүн бүр гар утсан дээрээ суулган үнэгүй ашиглах боломжтой байдаг нь хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын салбарын төлөөлөлд томоохон дэмжлэг болж байна.

“Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамтай хамтран ажиллаж Монгол хүн бүрийг аялал жуулчлалын салбараас орлогожих боломжоор хангах боломжтой төслийн дэлхийн томоохон компанитай хамтран эхлүүлсэндээ баяртай байна. Өөрийн үйлчилгээ үзүүлж буй газрын байршлыг what3words-н 3 үгт хаягжилтын технологийг ашиглан хялбархан илэрхийлэх боломжтой болсон нь Монгол улсын аялал жуучлалын салбарыг хөгжилд томоохон түлхэц болж байна” хэмээн what3words компанийн Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал М.Уянга онцоллоо.

С.Баясгалан: Жуулчдад бидний өвөрмөц амьдралтай танилцан, орон нутгийн соёлыг жинхэнэ утгаар нь танин мэдэх боломжтой боллоо. 

“Бид нэг сая жуулчин хүлээн авч аялал жуулчлалын салбарын улс даяар эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. Технологийн шинэчлэл бол үндэсний хөгжлийн гол түлхүүр юм. Airbnb-гийн дэлхийн нийтийн платформ, what3words-ийн 3 үгт хаягийн шийдлийн тусламжтайгаар жуулчид бидний өвөрмөц амьдралтай танилцан орон нутгийн соёлыг жинхэнэ утгаар нь танин мэдэх боломжтой боллоо” гэж Монгол Улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан хэллээ.

Тэрбээр мөн энэхүү хамтын ажиллагаа нь Монгол улсын нутгийн иргэдэд чиглэсэн, тогтвортой аялал жуулчлалыг олон улсад таниулахад томоохон түлхэц болж байгаа бол Монгол улсад ирэх жуулчдад Монгол улсыг сурталчилан таниулахтай холбоотойгоор тус яам болон what3words компанийн 3 үгт хаягжилтыг ашиглан Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг 3 үгт хаягаар бүрэн хаягжуулсан үндэсний хамгийн анхны парк болгосон зэрэг томоохон ажлуудыг аялал, жуулчлалын салбарт хийсэн хэмэээн мэдэгдлээ.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 1 цаг 52 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 2 цаг 2 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 2 цаг 2 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 2 цаг 3 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цаг 5 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 2 цаг 7 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 2 цаг 8 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 3 цаг 51 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 3 цаг 53 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 3 цаг 54 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 3 цаг 55 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 4 цаг 0 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 4 цаг 1 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 4 цаг 50 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 4 цаг 51 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 4 цаг 58 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 4 цаг 59 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 5 цаг 2 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 5 цаг 54 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 5 цаг 56 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top