x

102 дугаар сургууль утаа цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулан, туршиж байна

Агаарын бохирдлыг бууруулахаар нам даралтын халаалтаар дулаанаа шийддэг сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох болон халаалтын зууханд шүүлтүүр суурилуулах зэрэг арга хэмжээг холбогдох албанаас хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд БНХАУ-ын “Demister”, Монгол Улсын “Мон-китурами” компани Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн халаалтын зууханд утаа цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулан, туршиж байна. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаныхан өнөөдөр (2018.12.04) тус төхөөрөмжийн ажиллагаатай танилцлаа.

Зуухнаас гарч буй нүүрсний утааг тусгай хоолойгоор дамжуулан төхөөрөмжид цэвэршүүлнэ. Ингэхдээ сода, ус ашиглаж буйг “Мон-китурами” компанийнхан хэлсэн юм. Тодруулж хэлбэл, утаан дахь тоосонцорыг усаар, хүхрийг соданы уусмалаар саармагжуулж, уур болгож байна гэсэн үг. Хэрэглэж буй бодисоо автоматаар татдаг, хүний оролцоо бараг шаардахгүй эл төхөөрөмж халаалтын зуухнаас гарч буй нүүрсний утааг 98 хувь цэвэршүүлж байгаа гэнэ. Бүх хүчин чадлаараа ажиллахад цагт 7.5 квт цахилгаан зарцуулах ажээ.

Дашрамд дурдахад, Монголын нүүрсний шинж чанарт тохируулан “Demister” компанийнхан уг төхөөрөмжийг тусгайлан үйлдвэрлэсэн бөгөөд үр дүнг нь дүгнэсний дараа овор хэмжээг нь багасгаж, үнэ тогтоох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 1 цаг 47 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 1 цаг 57 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 1 цаг 57 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 1 цаг 58 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2 цаг 0 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 2 цаг 2 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 2 цаг 3 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 3 цаг 46 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 3 цаг 48 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 3 цаг 49 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 3 цаг 50 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 3 цаг 55 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 3 цаг 56 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 4 цаг 45 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 4 цаг 46 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 4 цаг 53 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 4 цаг 54 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 4 цаг 57 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 5 цаг 49 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 5 цаг 51 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top