x

Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй

И-Монгол академи УТҮГ нь 2025 онд төрийн цахим шилжилтийг дэмжих, төрийн үйлчилгээ болон үйл ажиллагааг цахимжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал ажил нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем. Тэгвэл 2023 оноос эхлэн Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ И-Монголиа болон И-Бизнес системээр илгээх боломж бүрдсэн бөгөөд үйлчилгээ нэвтэрснээс хойш

И-Монголиа системээр 6383
И-Бизнес системээр 1708 нийт 8091 удаа амжилттай үйлчилгээ авсан байна.
Дээрх үйлчилгээг Иргэн болон ААН-ээр авдаг учир И-Монголиа, И-Бизнес системүүдээр хүлээн авдаг. Тус үйлчилгээний онцлог нь төрөл бүрийн тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгах үйлчилгээнүүдийн бүрдүүлбэрт байдаг бөгөөд гаргасан хүсэлт нь зөвшөөрсөн бол service.ulaanbaatar.mn вэбээр цахимаар тусгай зөвшөөрөл шинээр авах/сунгах хүсэлт гаргахдаа зөвшөөрсөн хүсэлтийн дугаар оруулахад Цагдаагийн байгууллагаас гаргасан саналын файл нь шууд дуудагдаж орж ирдэг.

ДҮРС БИЧЛЭГИЙН ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ СУУРИЛУУЛСАН ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН САНАЛ АВАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР /E-Mongolia/

И-Монголиа системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орно.
Үйлчилгээнүүд хэсгээс “Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал” гэж хайна.
Үйлчилгээ авах товч дээр дарж ангилал хэсгээс аймгаа сонгоно.
Үүний дараа өргөдөл нөхөн бичих талбаруудыг бөглөн, хуулийн этгээдийн мэдээллүүдээ оруулж шаардлагатай бичиг баримтыг хавсаргана.
Холбоо барих мэдээллээ оруулсны дараа таны хүсэлт илгээгдэнэ.


ДҮРС БИЧЛЭГИЙН ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ СУУРИЛУУЛСАН ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН САНАЛ АВАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР /E-Business/

Та И-Бизнес системд ААН-ийн захирлын бүртгэл болон байгууллагын тоон гарын үсгээр нэвтрэн орно.
Зүүн дээд буланд байрлах үндсэн цэсээс бүх үйлчилгээг харах сонголтыг хийж дэлгэцэд гарч ирэх хайлтын хэсэгт “Дүрс бичлэгийн техник” гэж бичсэнээр хамаарал бүхий бүх үйлчилгээнүүд гарч ирнэ.
Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал үйлчилгээнээс аймаг, орон нутгаа сонгож үйлчилгээ авах хэсгийг дарна.
Дэлгэцэд гарч ирэх өргөдөл нөхөн бичих, хуулийн этгээдийн мэдээлэл хэсгүүдийг бүрэн бөглөж үргэлжлүүлнэ.
Дараагийн алхам баримт бичиг хавсаргах талбарт ААН-ийнхээ албан хүсэлт, үйлчилгээ эрхлэх батламж, тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээг PDF файл болгон хавсаргана.
Холбоо барих мэдээллийг бөглөж дууссаны дараа таны хүсэлт амжилттай илгээгдэх болно.
Хүсэлтийг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх тул та И-Бизнес системийн профайл хэсгийн хүсэлтүүд цэсээс өөрийн илгээсэн хүсэлтүүдээ харах боломжтой байна.

Видео заавар линк: https://www.facebook.com/watch/?v=229774616302477

Нэмэлт асуулт, зөвлөгөө шаардлагатай тохиолдолд 1111-2 лавлах утас руу ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдон үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 13 цаг 46 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 14 цаг 23 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 14 цаг 49 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 15 цаг 0 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 15 цаг 6 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 15 цаг 11 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 15 цаг 16 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 15 цаг 21 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 18 цаг 52 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 18 цаг 56 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 18 цаг 57 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 19 цаг 2 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 19 цаг 5 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 19 цаг 8 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 20 цаг 19 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 21 цаг 13 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top