x

“Буянт Ухаа-2” хорооллын 972 сууцыг эргэлтэд оруулна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр “Буянт Ухаа 2” хороололд барьж буй түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцахын зэрэгцээ холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авах үйл ажиллагааг “Буянт Ухаа 2” хороололд зохион байгууллаа.

Тус байнгын хороонд 700 гаруй иргэдээс  “Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам” нь өндөр босготой, сонгон шалгаруулалтын ажил нь зорилтот бүлэгтээ хүрдэггүй, түрээсийн орон сууцны талаар нээлттэй мэдээлэл хомс, нэгдмэл удирдлагагүй, хүнд суртал ихтэй байна гэсэн гомдол ирүүлсний дагуу өнгөрсөн хавар ажлын хэсэг байгуулан, тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр  тууштай ажиллаж байгаа юм.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд 2018 оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг болон Улаанбаатар хотод нийт 1,562 айлын орон сууцыг барьж дуусган ашиглалтад оруулна хэмээн өнгөрсөн хугацаанд яригдаж байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад хүлээж аваагүй байна.

Тиймээс Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тэргүүтэй тус байнгын хорооны ажлын албаныхан “Буянт Ухаа 2” хороололд барьж буй 972 айлын түрээсийн орон сууцны барилгын ажлын явцтай танилцан, холбогдох албаныхнаас мэдээлэл авлаа.

Барилга, хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэн мэдээлэлдээ 972 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр ирэх оны нэгдүгээр сард багтаан ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байгааг хэллээ.  Тэрбээр мөн "972 айлын орон сууцны хэдэн хувийг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, хэдэн хувийг зах зээлд шууд худалдаанд гаргах талаар эцэслэн шийдээгүй, маргааш Засгийн газрын хуралдаанд санал оруулж танилцуулан, шийдвэр гаргана” гэв.

“Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууц нь 2-3 өрөө байр бөгөөд урд өмнөх ашиглалтад оруулсан түрээсийн орон сууцанд хүүхдийн тоглоомын талбай, граж, сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, СӨХ-ны үйлчилгээ зэргийг цогцоор нь төлөвлөхгүйгээр барьсан санал, гомдол иргэдээс гаргасантай холбогдуулан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос энэ алдааг давтахгүй байх шаардлага тавьж ажилласны үр дүнд орчны дэд бүтэц, тохижилт, сургууль, цэцэрлэгийг энэ удаад цогцоор шийдсэн байна.

Цаашид хямд өртөгтэй, чанартай, түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн хүсэлтэд тулгуурлан төрийн  болон хувийн хэвшлүүд түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх талаар энэ үеэр Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг албан тушаалтнуудтай санал солилцсон юм.

Түүнчлэн, иргэд орон сууцаа түрээслэнгээ ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэн тохиолдолд зээлд хамрагдан, тухайн орон сууцаа худалдаж авах, урт хугацаанд түрээслээд, өөрийн өртгийг нөхсөн тохиолдолд тухайн орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авах зэрэг  агуулгаар Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журамд өөрчлөлт оруулах чиглэлээр Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл болгосон ажлын явцын талаар мэдээлэл сонсов. Барилга, хот байгуулалтын яамны ТНБД С.Магнайсүрэн энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр санал оруулахад бэлэн болж байгааг танилцууллаа. Мөн “Бармон” ХХК тодорхой хугацаанд түрээслэнгээ, тухайн орон сууцаа өмчлөлдөө шилжүүлж авах нөхцөлтэй орон сууцнуудыг барьж, ашиглалтад оруулж байгааталаар хөндөн ярисан юм.

“Буянт Ухаа 2” хорооллын энэхүү 972 орон сууцанд айл өрхүүдийг түрээсээр оруулахдаа урд өмнөх шигээ сугалаагаар хуваарилах уу, өөр журмаар шийдэх үү гэдгийг Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүйгээс тодруулахад “Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй айл өрхийг цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр сонгоно” хэмээв.

 “Буянт Ухаа 2” хороололд ийнхүү ажилласныхаа дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэл, Хөгжлийн банк зэрэг холбогдох байгууллагууд хамтран, нэг зүгт харж ажилласнаар “Буянт Ухаа 2” хорооллын 972 орон сууцыг ашиглалтад оруулахад бэлэн болсон болон цаашид хувийн хэвшлийг энэ ажилд татан оролцуулах боломж нөхцөл бүрдсэн  байгааг онцлон тэмдэглэлээ. Цаашид энэ амжилтаа бататгаж ажиллахыг тэрбээр захилаа.

Дашрамд дурьдахад, 2015-2021 онд “Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд 20 мянган айл өрхийг түрээсийн орон сууцанд оруулахаар Засгийн газрын тогтоол 2015 онд гарснаас хойш эдүгээ 3000 орчим орон сууцыг түрээсийн орон сууцны зориулалтаар барьж, 1500 орчим айл түрээсийн орон сууцанд орсон тооцоо байна. Үүнээс 500 гаруй өрх айл л зохих журмын  дагуу орсон судалгаа гарч буй учир цаашид зорилтот бүлгийн айл өрхийг хамруулах талаар асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд Өргөдлийн байнгын хорооноос тавьжээ. 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ 1 цаг 46 мин Жеффри Эпштейний хэрэгт холбоотой сая гаруй шинэ баримт илэрчээ 1 цаг 56 мин Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ 1 цаг 56 мин Үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд 148 медаль хүртжээ 1 цаг 57 мин ОБЕГ, Далайн захиргаатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 1 цаг 59 мин Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллагууд хамтран ажиллана 2 цаг 1 мин Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижууллаа 2 цаг 2 мин Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгчид Цагаан ордны алтан түлхүүр бэлэглэв 3 цаг 45 мин "Stranger Things" цуврал соёлын салбарт томоохон нөлөө үзүүлжээ 3 цаг 47 мин Говь-Алтай аймгийн Алтай сум Хятадаас эрчим хүч авч эхэллээ 3 цаг 48 мин Газар авах хүсэлтийг цахимаар хүлээн авч, дарааллын дагуу олгож эхэлнэ 3 цаг 49 мин ХӨСҮТ-д генийн дараалал тогтоох шинэ тоног төхөөрөмж суурилууллаа 3 цаг 54 мин Хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил илрүүлжээ 3 цаг 55 мин Цахимаар танилцсан хүнтэйгээ уулзахаар очоод дээрэмдүүлжээ 4 цаг 44 мин “Улаанбаатар театр”-ын их засварын ажил дуусч, улсын комисс хүлээн авлаа 4 цаг 45 мин Тейлор Свифт буяны байгууллагуудад 2 сая гаруй ам.доллар хандивлажээ 4 цаг 52 мин В.Зеленский Оростой хийх дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулав 4 цаг 53 мин Уул уурхайн салбарын 103 жилийн ой, уурхайчдын баярын өдөр тохиож байна 4 цаг 56 мин ОХУ 2026 онд экспортлох үр тарианы квотоо 20 сая тонноор тогтоов 5 цаг 48 мин Төрийн албаны 21 удирдах албан тушаалтанд Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгов 5 цаг 50 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлтийг таслахгүй байхыг хичээж...
Top