x

Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, улаанбурхан өвчний тархалт нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын анхаарлын төвд байна. Өнөөдрийн байдлаар лабораториор батлагдсан 590 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тэдгээрээс 90 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 7 хүн гэрээр хяналтад орон эмчилгээ авч байна. Түүнчлэн сэжигтэй тохиолдол 38, хавьтал болсон иргэдийн тоо 11,539-д хүрээд байгаа юм.

Улаанбурхан нь амьсгалын замаар дамжин халдварладаг, өндөр халдварлалттай өвчин бөгөөд хүүхдүүд, ялангуяа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд голомтлон гарч буй нь тус өвчний нөхцөл байдалд ноцтой хандуулах шалтгаан болж байна. Вирусийн тархалтыг хянах, олон нийтийг өвчлөлөөс сэргийлэх үндсэн арга нь вакцинжуулалт бөгөөд улаанбурханы эсрэг дархлаажуулалт нь халдварын тархалтыг хязгаарлах үр дүнтэй арга болохыг мэргэжлийн байгууллагууд онцолжээ.

Иймд ХӨСҮТ-өөс халдварын голомттой бүсэд сурч, ажиллаж байгаа хүүхэд болон насанд хүрэгчдийг улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдахыг уриалж, өвчнөөс сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах хамтын үүрэгт идэвхтэй оролцохыг анхааруулж байна.

Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испанийн домогт хөгжөөн дэмжигч Маноло 77 насандаа таалал төгслөө саяхан Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ 12 мин М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ 20 мин Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ 29 мин Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 33 мин Хүннү хотын тээвэр логистикийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа 1 цаг 1 мин Душанбегийн “Их дуулга”-д манай улсаас 17 жүдоч оролцоно 1 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан, хур тунадас орохгүй 1 цаг 44 мин Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 14 цаг 43 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 14 цаг 50 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 14 цаг 57 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 15 цаг 6 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 16 цаг 21 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 18 цаг 9 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 18 цаг 9 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 18 цаг 10 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 18 цаг 11 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 18 цаг 13 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 18 цаг 14 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 18 цаг 20 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху...
Top