Нийслэлийн "Өргөө" амаржих газраас нярайн шарлагын аппарат зэрэг олон тооны тоног төхөөрөмж дутсан нь тооллогоор ил болсон байна. Уг тоног төхөөрөмжүүдийг тухайн эмнэлгийн эмч, сувилагч нар хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодруулахад, "Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст өргөдөл ирсэн тул хэргийг шалгаж байгаа" гэсэн хариу өглөө.



