x

АШУҮИС-ийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам болон байнгын хорооны зарим гишүүд энэ сарын 16-нд АШУҮИС-ийн Зүүн хотхоны үйл ажиллагаатай танилцлаа.

АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж сургуулийнхаа талаар товч танилцуулга хийснээр уулзалт, хэлэлцүүлэг эхэлсэн. Тэрбээр, АШУҮИС нь 1700 ажилтан, албан хаагч, 15 мянган оюутантай. Дархан-Уул, Дорноговь, Говь-Алтай, Архангай гэсэн 4 аймагт салбар сургуультай. Архангай аймаг дахь салбар сургуулийг өргөтгөж, сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөж байна гэдгийг онцлоод, сургалтын хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, онцлох хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулав. Тус сургуульд англи хэлээр эмч бэлтгэх, анагаах ухаан магистрын нэгдмэл хөтөлбөрүүдээс гадна МУБИС-тай хамтран “Эрүүл мэндийн боловсрол арга зүй”, ХААИС-тай хамтран “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. АШУҮИС төрийн өмчийн сургуулиудаас эрэмбээрээ дэлхийд 2568, азид 979, Монгол Улсдаа 2 орж байна. Манай сургууль 2030 он хүртэлх хөгжлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна гэв.

Энэхүү танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, О.Саранчулуун, Ж.Галбадрах, Ц.Мөнхтуяа, Б.Хэрлэн нар байр сууриа илэрхийлж, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар харилцан ярилцав. Тухайлбал, тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ирэх 2026 оныг боловсролыг дэмжих жил болгохоор Засгийн газрын түвшинд ярилцаж байна. Тиймээс боловсролын салбарын хөгжилд томоохон дэвшил гарна гэдэгт итгэж байна. АШУҮИС-ийн үйл ажиллагаа бол манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн тулгуур юм. Тиймээс УИХ-ын байнгын хороо эрүүл мэндийн салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарал хандуулж, хууль эрх зүйн орчны зохицуулалтыг хийхэд хамтран ажиллахын тулд танай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна гэв.

Түүний дараа байнгын хорооны гишүүд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн амбулатори болон тасгуудаар явж үйл ажиллагааг нь сонирхлоо. Тус эмнэлгийн захирал М.Адилсайхан, эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар болон сүүлийн үеийн тоног төхөөрөмж зэргээ нэг бүрчлэн танилцуулсан. Монгол-Япон эмнэлгийг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулж, 2019 оны зургаадугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Манай улсын хувьд их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлсэн анхны эмнэлэг гэдгээрээ онцлог. Амбулаторийн үндсэн болон нарийн мэргэжлийн 28 кабинеттэй, 90 ортой эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа талаараа танилцуулаад, 350 ортой шинэ эмнэлэг барих зураг төслөө боловсруулан, холбогдох яамтай хамтран ажиллаж байна гэсэн мэдээлэл өглөө.

Монгол анагаах ухааны олон улсын сургууль, хүрээлэнгийн захирал Ч.Батнайрамдал, Анагаах ухааны сургуулийн захирал Я.Энхтөр нар сургуулийн анги, танхим, лабораториудаараа явж танилцуулга хийв. Тухайлбал, тус сургуулийн Ур чадварын төв буюу англи хэлээр хүний их эмчийн хөтөлбөрөөр бэлтгэгдэж буй оюутнуудтай уулзлаа. Энэ хөтөлбөрт 312 гаруй оюутан суралцаж байгаагаас 9 орны 40 гаруй нь гадаад оюутан ажээ. Байнгын хорооны гишүүд эмнэлэг, сургуулийн үйл ажиллагаа болон Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сантай танилцсаны дараа санал солилцож ярилцлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 1 цаг 20 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 1 цаг 33 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 1 цаг 34 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 1 цаг 37 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 1 цаг 41 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 1 цаг 42 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 2 цаг 37 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 3 цаг 18 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 3 цаг 20 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 3 цаг 26 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 3 цаг 40 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 41 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 3 цаг 45 мин 2026 оны улсын төсвийн хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүллээ 3 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 3 цаг 49 мин Хулгайлагдсан боломж 16 цаг 35 мин Б.Жавхлан: Төсвийг нурааж мэдэх саналыг Х.Ганхуяг амжилттай авч гарсан 18 цаг 5 мин Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 18 цаг 57 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 19 цаг 0 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 19 цаг 2 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэр... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top