x

2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч эхэллээ

2026 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны иргэдээс санал авч эхэллээ.

Иргэдийн саналыг ирэх 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах бөгөөд саналаа “ОНХС” гар утасны аппликейшн, “Е-mongolia” аппликейшн болон https://onhs.mof.gov.mn цахим хуудаснаас өгөх боломжтой.

2025 онд ОНХС-гаас нийслэлд 60.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилагдаж, үүний 60 хувь буюу 36.2 тэрбум төгрөгийг дүүргүүд рүү дахин хуваарилсан бөгөөд үлдсэн 40 хувь нь нийслэлийн хөрөнгө оруулалтад төлөвлөгдсөн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгснөөр амьдарч буй дүүрэг, хорооны бүтээн байгуулалтыг илүү тохижуулан, хүүхдэд ээлтэй, цэвэр цэмцгэр байлгах боломжтой юм. 2024 оны санал асуулгаар 204 хорооны 18-аас дээш насны иргэдийн 40 хувь нь санал өгч, тэдний саналаар ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр батлагдсан. 2025 онд ОНХС-ийн хөрөнгөөр нийслэлд 24.1 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт, их засварын ажлыг хийхээр төлөвлөн, хэрэгжүүлж ажиллаж байна.

Ташрамд, орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд зөвхөн иргэдийн санал дээр үндэслэн төлөвлөдөг төсвүүдийн нэг нь Орон нутгийн хөгжлийн сан юм. Орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт, төслийн эрэмбэ, төслийн хэрэгжилт болон худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн үндсэн 5 үе шаттай бөгөөд бүх үе шатуудад иргэд оролцох боломжтой. Тус сангийн эх үүсвэр нь дотоодын нэмэгдсэн өртгийн албан татвар, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 1 цаг 8 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 1 цаг 12 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 1 цаг 15 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 1 цаг 16 мин Алтны үнэ өсөж, оны эцэс гэхэд 4300 ам.долларт хүрэх төлөвтэй 1 цаг 20 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж эхэллээ 1 цаг 25 мин Хүүхдийн эрхийн зөрчлийн ихэнх нь үл хайхрал, хүчирхийлэлтэй холбоотой байна 1 цаг 27 мин Хуурамч лацтай гар утсаар барьцаалан зээлдүүлэх газруудыг мэхэлсэн бүлэг этгээд илэрлээ 1 цаг 29 мин Нийслэлийн Тусгай замын автобусны төсөл хэрэгжих шатандаа орлоо 1 цаг 31 мин Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 3 цаг 15 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 3 цаг 27 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 3 цаг 28 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 3 цаг 32 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 3 цаг 36 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 3 цаг 37 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 4 цаг 32 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 5 цаг 13 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 5 цаг 15 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 5 цаг 21 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 5 цаг 35 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэр... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top